Амралтын өдөр дугуйн парад болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

МЗХ, Атилла, Сannondale Mongolia, Залуу дугуйчин клуб, Нийслэлийн захирагчийн ажлын алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран ирэх амралтын өдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр “Унадаг дугуйн парад”-ыг зохион байгуулах гэж байна. Өглөөний 11.00 цагт Чингисийн талбайд цуглан төв замаар авто машингүй, гэрлэн дохион дээр зогсохгүйгээр явах юм байна. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан унадаг дугуйн парад хэдэн зуун залуучуудыг эгнээндээ нэгтгэж чадсан бол энэ жил хэдэн мянган залуучуудыг нэгтгэхээр болж, залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалж буй юм билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top