Д.Амарсайхан агсныг ирэх даваа гарагт ГТГ-аас гаргахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 17

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан агсныг ирэх даваа гарагийн өглөө 06:00-07:00 цагийн хооронд байгууллага дээрээс нь гаргаж, хөдөөлүүлэхээр болсон байна. 2003 оноос хойш газрын тосны салбарын удирдлагын багт ажилласан Д.Амарсайхан агсныг энэ салбарын уналт, сэргэлттэй хамт явсаар ирсэн гэж үзэх хүн олон байдаг.Хэдийгээр тэрээр салбартаа үүссэн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан ч, Монголын газрын тосны хөгжилд оруулсан хувь нэмэр нь илүү жин дарна. Түүнийг 2000 он гэхэд хайгуулын үе шатаас өөрөөр ахиц гараагүй байсан газрын тосны салбарыг нэг шатаар ахиулж, Монгол Улсыг олборлогч орон болоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн гэж үздэг. Хэдийгээр газрын тосны олборлолтоос манай улс алдагдал хүлээж байгаа гэдэг мэдээлэл нийгэмд давуу байдаг боловч газрын тосны олборлогч орон болсноо олон улсад зарлана гэдэг бол манайх шиг орны хувьд асар том ахиц гэдгийг олон улсын судлаачид хэлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.13.85) 2025 оны 03 сарын 13

МАН д боловсон хvчин дутагдалтай болоод л энэ хvнийг тавьсан. Ер нь энэ байгууллагыг том арын хаалгатай хvн л толгойлдог нь нууц биш! Маш том менгений уурхай!

1  |  0
огцруулаач наад балайнууд аа(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

хууль зүйн сайд ерөнхий сайд нь зүгээр л байгаад байх бололтой дог шүү. огруулаач ээ их хурал аа юугаа хийгээд худлаа яриад суугаад байна вэ. хорих ангиудыг бүгдийг нь шалгаж шинэчлээч. энэ бол алцанхуягийн хийж буй ажил шүү дээ. хамаар ч л таарна:

1  |  0
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Томчуудын талаар ноцтой хэрэг илэрэх байсан байх. Тэгээд л даалгавар өгч алсан хэрэг.

1  |  0
Зочин(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Ухсний хохь амьдын зол болгож орхимооргуй байна. Хорьж цагдан эруудэн шуулт явуулсан буюу, эмчлэхийг зовшоороогуй яргачинд хариуцлага тооцох ба хууль хяналтийнхыг эруудэн шуулт яргалалаа болих талаар арга хэмжээ авх нь зуйтэй.шудрага унэний гэрч болоод алтан амиа золиосолждээ. Хоорхий!

1  |  0
Зочин(27.123.214.115) 2025 оны 03 сарын 13

Ухсний хохь амьдын зол болгож орхимооргуй байна. Хорьж цагдан эруудэн шуулт явуулсан буюу, эмчлэхийг зовшоороогуй яргачинд хариуцлага тооцох ба хууль хяналтийнхыг эруудэн шуулт яргалалаа болих талаар арга хэмжээ авх нь зуйтэй.шудрага унэний гэрч болоод алтан амиа золиосолждээ. Хоорхий!

1  |  0
хариулах (108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Амарсайханыг зориуд зохион байгуулалттай даалгавараар АН-хан алсан. МАН-л бол идсэн уусан байгаад мөрдүүлж мөшгүүлээд байдаг Алуулаад хэлмэгдүүлээд нэр төрийг нь гутаагаад амь нас эрүүл мэндээр нь хохироогоод байдаг АН-хан яаж идэж авилга авч хулгай луйвар хийсэн ч улам вээшилж байх нь ил цагаандаа гарчээ.

1  |  0
Top