Манай улс дотооддоо ган үйлдвэрлэдэг болно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 17

 Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 700 сая долларын хөрөнгө оруулалт хийж, ангижруулсан төмөр боловсруулах төсөл хэрэгжиж эхэлжээ. Одоогоор 89 сая долларын бүтээн байгуулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Ингэснээр бүх төрлийн үйлдвэрт өргөн ашиглагддаг ган бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох юм. Жилд 280-290 мянган тонн гангийн хэрэглээтэй байгаа манай улс бүх ган бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авдаг. Хадаас, төмөр утас, төмөр замын рейлс, байшин барилгын бүх ган бүтцүүдийг импортоор авч байна. Хэрэв төмөрлөгийн үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжвэл эдгээр ган бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн эдийн засагт хэмнэлт авчрах юм. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(221.26.98.140) 2025 оны 03 сарын 13

haanaas hurungu oruulj bgaa yum be

1  |  0
zochin(221.26.98.140) 2025 оны 03 сарын 13

haanaas hurungu oruulj bgaa yum be

1  |  0
zochin(221.26.98.140) 2025 оны 03 сарын 13

saihan bna hezee ashiglaltad oroh yum be

1  |  0
Top