Шинэ долоо хоногийн өрнийн зурлага

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.

Тавдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 25-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй
.

ХОНЬ

Ажлын бүтээмж өндөр байх тул та гэр бүлдээ хангалттай цаг зав зарцуулж чадна. Шинэ төсөл, төлөвлөгөө амжилттай биелж, ширээн дээрх овоорсон бичиг цаасаа эмхэлж амжина. Харамсалтай нь удирдлагууд тань таны хичээл зүтгэлийг олж харалгүй өнгөрөх бололтой. Гэхдээ үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Та хэзээ нэгэн цагт гавьяагаа үнэлүүлэх болно. Уран бүтээлч хүмүүсийн хувьд шинэ содон санаагаар онгод чинь хөглөгдөнө. Боломжтой бол аялал зугаалгаас татгалзах хэрэггүй.

ҮХЭР

Шинэ бизнес төлөвлөгөө, эсвэл бизнесийн шинэ түнш хайж байсан бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой. Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд цаг хугацаа шаардлагатай ч нэгэнт эхэлсэн бол та алзахгүй. Санхүүгийн хувьд тааламжтай байх болно. Олон эх сурвалжаас мөнгө орж ирэх тул тэр хэрээр та үрэлгэн байх бололтой. Гэр бүлийн, хувийн харилцаандаа анхаарал хандуул. Ажил ажил гэсээр ар гэрийн асуудлаа хэт орхигдуулж байгаагаа анзаараарай.

ИХЭР

Хөнгөн, зугаатай долоо хоног. Өөрийгөө илэрхийлэх чадвар чинь өндөр байх тул бусдад таатай сэтгэгдэл төрүүлнэ. Бусадтай харилцах, удирдлагуудтайгаа ойлголцох тал дээр гойд сайн байх болно. Гэхдээ таны сайн сайхан яваад чинь атаархах нэгний сөрөг энерги муугаар нөлөөлж болзошгүйг үргэлж санаарай. Тиймээс өөрийгөө хэт дөвийлгөж, олны өмнө магтуулах хэрэггүй. Санхүүгийн байдал тогтвортой байх болно.

МЭЛХИЙ

Орхигдоод байсан гэр бүлийн асуудлаа шийдсэнээр та ч, таны гэр бүлийнхэн ч сэтгэл хангалуун байх болно. Гэр бүлдээ зориулж их хэмжээний үнийн дүн бүхий худалдан авалт хийх бололтой. Сүүлийн үед гэр бүлийнхэндээ цаг зав, хөрөнгө мөнгө зориулаагүй болохоор та өөрөө ч баяртай байх болно. Хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, тэдний үгийг сонсч, түр ч болов хамтдаа тогло. Энэ долоо хоног таны хувьд гэр бүлийн долоо хоног байх болно.

АРСЛАН

Хэт завгүй долоо хоног. Ажлын ч, амины ч асуудал давхацсан ачаалал ихтэй үе байх бололтой. Ажлын ширээний чинь ард овоорсон их бичиг цаас байгаа ч та өөрөө зохион байгуулалттай, цэгцтэй байж чадвал их ажлын ард төвөггүй гарч чадна. Гэр орноо тохижуулахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногт түүнийгээ амжуулж чадна. Будаг шунх, засал чимэглэл, тавилгаа өөрчлөх гээд хүссэнээрээ хийгээрэй. Хайртдаа хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаагаас үүдэн хайр дурлалын харилцаанд үйл ойлголцол үүсэх бололтой.

ОХИН

Ажилдаа 100 хувь анхаарлаа хандуулснаар их ажлыг ч богино хугацаанд амжуулж, удирдлагуудын чинь даалгасан ямар ч хүнд хэцүү даалгавар танд хялбар мэт санагдах болно. Таны эрч хүч, хичээл зүтгэлийг хамтран ажиллагсад болоод удирдлагууд чинь үнэлнэ. Таны заавар зөвлөгөөг хүлээж суудаг хамт олныхоо итгэлийг та хөсөрдүүлэхгүй. Ажил ихтэй, завгүй байх хэдий ч гэр бүлдээ анхаарал тавиарай.

ЖИНЛҮҮР

Өөртөө итгэлтэй, шийдэмгий байх долоо хоног. Ингэж чадсанаар таны шийдвэрүүд нүдээ олсон байх болно. Таны оюун санаа сэргэг байх тул хамтран ажиллагсад чинь таны заавар зөвлөгөөг хүсэх болно. Нөхцөл байдлаас үл хамаарч та бэрхшээлийг хялбар даван туулж чадна. Найз нөхдийн хүрээлэл, хайр дурлалын харилцаа ч халуун дулаан байх болно.

ХИЛЭНЦ

Галзуу юм шиг ажиллахаа түр азнаж, амьдралын хэмнэлээ удаашруулах цаг нь болжээ. Тайван гэгч нь суугаад нөхцөл байдлыг тунгааж, сүүлийн үед болж буй сайн, муу зүйлсийн талаар нэг бүрчлэн бодоод үз. Танд түр хугацааны завсарлага шаардлагатай болсныг та ойлгох болно. Ингээд ойрын хугацааны болон удаан хугацааны төлөвлөгөөгөө боловсруул. Ингэж байж та стресс, бухимдлаасаа ангижрах болно. Алдаагаа давтах хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар.

НУМ

Гэр бүлийн болоод ажил хэргийн асуудалд аль алинд нь анхаарал хандуулах цаг. Эхнэр, нөхөртэйгээ таагүй харилцаатай байгаа бол шаардлагагүй жижиг сажиг зүйлсээс болж маргалдахаас зайлсхийгээрэй. Таны явсан, очсон газар болгонд чинь асуудал үүсч байгаа мэт санагдаж, нэлээд бодлогоширсон долоо хоног байх бололтой. Хэрүүл маргааны чанартай аахар шаахар зүйлээс татгалзаарай. Үр дүн нь танд том эрсдэл дагуулж мэдэхээр байна.

МАТАР

Та хувиараа ажилладаг, хувьсгалын ажил эрхэлдэг эсэхээс чинь үл хамаарч бүх ажил зогсонги байдалд орсон мэт хүнд долоо хоног хүлээж байна. Шаргуу, хичээнгүй ажилладгийг чинь хэн ч ойшоохгүй. Ажил хөдөлмөрөө үнэлүүлнэ гэж найдаж явсан ч бүх юм талаар өнгөрч, таны урам хугарах бололтой. Тиймээс их зүйл хүсэмжлэх хэрэггүй. Хэрэв та жижиг, том гэлтгүй хувиараа бизнес эрхэлдэг бол алдагдал, эрсдлээс болгоомжил. Аливаа асуудлыг бодитоор харж, хүндрэл бэрхшээлд бэлтгэлтэй байгаарай. Ямар ч тохиолдолд сэтгэл өөдрөг байгаарай.

ХУМХ

Шуурганд туугдаж яваа мэт бүх зүйл маш хурдан хугацаанд өрнөх нь. Удирдлагуудын чинь даалгасан ажил заримдаа хэрээс хэтэрсэн мэт санагдаж, таныг бухимдуулах бололтой. Таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг шүүмжилж, таагүй хандах хүн олон гарч ирэх тул тэднийг ойшоох хэрэггүй. Гэр бүлдээ анхаарал тавьж, ажлын бухимдлаа гэрийнхээ хаалганы өмнө сэгсэрч хаяад ороорой.

ЗАГАС

Зорилгынхоо төлөө үнэнчээр, хичээл зүтгэл гарган ажиллах цаг. Аливаа ажлын хүнд бэрхийг бодож хойш суулгүйгээр зориглоод дайраад үз. Амархан ард нь гарч чадна. Гэр бүлийн уур амьсгал дулаан байх тул ажил дээрх бүтэлгүйтлээсээ ангижрахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал хүндэрч болзошгүй тул зардалдаа хянамгай хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top