Өнөөдөр бар өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

Аргын тооллын тавдугаар сарын 19. Сумъяа гариг. Билгийн тооллын 20. Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр. Өдрийн наран 05.26 цагт мандан 20.35 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуган сэргээхэд сайн. Золиг гаргах, бөө, удганы үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top