Авлига авсан багш нарын шүүх хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

Их, дээд сургуулийн багш нар оюутан болон эцэг эхчүүдээс авлига авч, дүн засдаг гажуудал боловсролын салбарт бугшаад олон жил болсон.Тэгвэл манай улсын нүүр царай болсон МУИС-ийн 54 багш дээрх хэрэгт холбогдож, шүүхийн хаалга татаад байна. Тухайлбал, МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарын 54 багшийн авлига авсан гэх хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /яг одоо/ хянан хэлэлцэж эхэллээ.Дээрх багш нар нь авлига авч, оюутнуудын дүнг засдаг байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтаар тогтоосон аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top