Д.Амарсайхан нарын хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компани хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татагдсан Д.Амарсайхан энэ сарын 13-нд Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан. Төрийн хамгаалалтад байхдаа буюу хорих ангид ийнхүү гэнэт амьсгал хураасан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлсэн нь хэвлэлийнхний төдийгүй олны анхаарлын төвд байгаа. Харин түүнийг ямар хэрэгт холбогдсон, хэн хэн хамсаатнаар шалгагдаж байгаа талаарх мэдээлэл нууц хэвээр буй юм.


Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокуроын газраас талийгаач Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан байдаг. Улмаар уг  хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Харин шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд маргааш 10.00 цагт хянан хэлэлцэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top