Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Х.Хапаар гэгч насанд хүрээгүй Х.Сапаргалий, Х.Сайгаш нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн шунахай сэдэлтээр Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Отгонжаргалын агуулах саванд нэвтэрч Дорбинк, Тоз-8, Лос Чех 7.64 маркийн буунуудыг хулгайлсан. Улмаар Х.Сапаргалий, Х.Сайгаш нарыг мэдээгүй байхад хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа албан үүргээ биелүүлж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )