Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Залуус-21” алкохолгүй клубээс хамтран хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлэл хийсэн юм. “Залуус-21” алкохолгүй клубыг ажиллуулж эхлээд зургаан сар болохдоо олон арван эрчүүдийг архины хамаарлаас ангижруулж, олон ээж, эхнэрийн сэтгэлийг амраасан гэж тэд мэдээлэв. Гэтэл төр засгийн зүгээс эрчүүдийг архинд донтох өвчнөөс хамгаалахад төдий л анхаарахгүй байгаа бөгөөд “Залуус-21” клубын үйл ажиллагаатай танилцах урилгыг хэд хэдэн сайдад илгээсэн ч хэн ч ирээгүй гэнэ. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүрэг бүхий сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар хэвлэлийнхэнд дуулгалаа. Тэд МҮОНТ-ээр архинд донтсон хүмүүст тусалж буй байдал, тэдэнд зориулсан төрийн үйлчилгээний талаар мэтгэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд сэдэв нь “Архинд донтох нь өвчин мөн үү. Хүнтэй ажиллах уу, цаастай ажиллах уу” гэсэн хүрээнд өрнөх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
Залуус 21 клубын залуучуудыг залуус бид дэмжиж байна. Халз мэтгэлцээнд чинь амжилт хүсье? Нэг сайдын чадварыг нийтийн өмнө гаргаж өгвөл дараагийн сайдууд шууд ажиллахгүй бол болохгүй боллоо гэсэн ойлголтыг авч их тустай зүйл болох байх АМЖИЛТ