Булган аймаг дахь Онцгой дэглэмтэй хорих 439 дүгээр ангиас өнгөрсөн баасан гарагт ялтан оргожээ. Малын хулгайн хэргээр ял шийтгүүлсэн Б гэгч тэрээр энэ сарын 15-16-нд шилжих шөнө оргон зайлсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б нь өмнө нь ял эдэлж байсан бөгөөд бас л оргож байсан аж. Түүнийг Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
эрүүгийн нөхцөл байдал их хүндэрч байна даа.Нийгмийг бүхэлд нь хамарсан стресс их байна. Хүмүүс дагавар байтугай төрсөн хүүхдүүдээ алж, архи ууж, биеэ хянах чадвараа алдаж нэгнээ зүгээр л буудаад, дараа нь амиа хорлож байна. Засгийн газар бүх талаар сайн ажиллах хэрэгтэй байна.