Их хэмжээний мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болж байна.
Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийн эх сурвалжийн мэдээлснээр “Хэргийн нэг шүүгчдэгч амь насаа алдсан тул хэргийг нээлттэй хэлэлцэх эсэх, хэргийг түр түдгэлзүүлэх, тусгаарлах эсэхийг хэлэлцэж байна. Шүүгдэгчдийн нэг нас барсан тохиолдолд хэргийг нь тусгаарладаг. Гэхдээ энэ асуудлыг хараахан шийдвэрлээгүй байна” гэж мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )
Нас барсан хvний шvvх хурал болжээ талийгчид хэдэн жилийн ял өгөх вэ !!!!!!!!!!!!
ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ЭНЭ МЭТ ЭРЛЭГ НЬ АВАХ Л БОЛНО ЭНЭ НӨХРӨӨС ӨМНӨ БАЯРЦОГТ ЯВАХ БАЙСЫН.,