Эрэлч нохой ашиглан эрүүгийн шинжтэй зөрчил илрүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 22

Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой ашиглан улсын хилээр орох чиглэлд 2014 оны гуравдагаар сарын 20-ны өдөр нэвтэрсэн  2783 ӨМА улсын дугаартай фургон авто машинд биет шалгалт зохих хууль, журмын дагуу хийсэн байна.Гэтэл уг автомашинаар зорчиж явсан Монгол Улсын иргэн Ц нь “мими” гэх мансууруулах төрлийн бодис байж болзошгүй  2 кг орчим нунтаг цагаан зүйлийг автомашины эд ангид нууж улсын хилээр нэврүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Гаалийн байгууллага эрүүгийн шинж чанартай энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.194.19) 2025 оны 03 сарын 13

Дэндуу муу хогнууд

1  |  0
Top