Сэрэлтийн Бумаагийн дурсгалд зориулж хөшөө босгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 22

“Сэрэлт” уран сайхны киноны Бумаагийн дүрээр монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавд зориулан хөшөө босгохоор болжээ. Энэ талаар Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд , Монгол Улсын гавьяат жүжижгчин Б.Тунгалаг нар хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Т.Цэвээнжав нь 1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн , олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүр бүтээжээ. Түүнийг “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс анддаггүй. Тэрээр 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлсэн бөгөөд энэ жил түүний төрж, өссөн Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа юм байна. Ойн хүрээнд нутгаасаа төрсөн алдартны хөшөөг ийнхүү босгохоор болсон нь энэ аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
icheesei(194.118.217.64) 2025 оны 03 сарын 13

ene aldart xun dngoj Gavyat gd tsoltoi bgaag bodoj ene jijig odonzruud icheesei

1  |  0
Top