Ажилласан жилээ нөхөн тооцуулаарай

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 22

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын байгууллага иргэдийн хүсэлтийг өнгөрсөн оны арвандугаар сарын нэгэн хүртэл хүлээж авч, хуулийн хугацаанд өргөдөл гаргасан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцож эхэлсэн билээ.

 

Энэхүү хуульд 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй болон ажил хийсэн ч нийгмийн даатгал төлөөгүй, байгууллага нь татан буугдсанаас шимтгэл төлсөн хугацаа нь тасарсан зэрэг хүмүүст ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлэхээр заасан юм.

 

Гэвч энэхүү хуулийн хугацаанд нөхөн даатгалд хамрагдаж чадаагүй үлдсэн иргэдэд ажилласан жилээ нөхөн даатгуулах боломжийг олгох зорилгоор иргэдийн хүсэлт гаргах хугацааг ирэх сарын нэгэн хүртэл сунгажээ.

 

Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаанаар хуулийн хугацаанд ажилласан жилээ нөхөн тооцуулж амжаагүй иргэд ирэх сарын 01-нээс өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст хандах боломжтой талаар Нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

 

Ингэхдээ ажил хөдөлмөр эрхэлж байсан бол иргэний үнэмлэх түүний хуулбар,хөдөлмөрийн дэвтэр түүний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрээ гээж үрэгдүүлсэн бол ажилд орсон гарсан тушаалын хуулбараа авч ирэх ёстой юм байна.

 

 

 

 

 

 


П.Энхмаа

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Одоо мөн учраа олохгүй тэнэгтэж яваа хүмүүс олон байнаа. Хугацаа нь дэндүү богино байгаа юм биш үү. Хагас жил болгож сунгах хэрэгтэй Уул нь Эрдэнэ даргад баярлаж байна олон ч хүмүүсийг хохирлоос гаргаж буян болж байна. Манайхан дааня хэцүү хүмүүс юмаа. Учраа олохгүй гацаанд орсон хүн олон байнаа. Үүнийг эргэж хараад хугацааг жаахан сунгах л хэрэг байгаад байх юм.

1  |  0
bodit(180.235.185.66) 2025 оны 03 сарын 13

Odoo 53 tai.em.ajil oldodgui,tuluh ch bolomj baidaggui,Uheh geheer arai zaluu baidag, amidrae geheer hugshduud baidag ynz buriin ym l bodogoh ym da.Ydaj 2 jil teschihvel,.

1  |  0
Top