Малчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон говийн нутгаар, маргааш ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүснэ.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, Орхон-Сэлэнгэ,Туул, Тэрэлж голын саваар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 17-19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )