Хилээр их хэмжээний үнэт эдлэл гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 23

УБ-Бээжин чиглэлийн ОМ-223 онгоцоор манай улсын хоёр иргэн 3,5 тэрбумын үнэ бүхий ээмэг, бугуйвч зэрэг үнэт эдлэл гаргах гэж байсныг Тагнуул, гаалийн ажилтнууд илрүүлж, таслан зогсоожээ. Зорчигчид гар тээшиндээ 18 нэр төрлийн үнэт эдлэл тээвэрлэж явсан байна. Бараагаа татваргүй гаргахыг завдсан уг хэргийг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ.

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top