Өнөөдөр морь өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 23

Аргын тооллын тавдугаар сарын 23. Сугар гариг. Билгийн тооллын 24. Нэг цагаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн наран 05.22 цагт мандаж 20.38 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top