Ш.Батхүүгийн гар, хөл мэдээгүй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 23

 

Өмнөд Африкийн "Стандарт" банкинд "Эрдэнэт" үйлдвэр, "Улаанбаатар" төмөр замыг барьцаанд тавьчихсан гэх асуудалд холбогдоод буй "Жаст" группын экс захирал Ш.Батхүүг цагдан хориод байсан. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ш.Батхүүг эрүүгийн хуулийн 233.2-т зааснаар хуурамч бичиг баримт үйлдэн, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.  

Мөн өнгөрсөн онд УМБГ-аас өгсөн мэдээллээр "Жаст Ойл" компанийн нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 45 шатахуун түгээх станц, "Мах маркет" компанийн үйлдвэр, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.  Ш.Батхүү “Стандарт” банкинд  төлөх ёстой өр 109 сая ам.доллар. Энэ мөнгийг төлөхөд дээрх хөрөнгийг битүүмжилсэн ч хүрэлцэхгүй нь тодорхой гэж хэлж байсан. Ш.Батхүүгийн хувьд зах зээлд олон зуун саяар үнэлэгдэх “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгэсэн учраас түүний “Стандарт” банкинд учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй  байгаа. Тэрбээр зээлээр авсан мөнгөнийхөө 70 гаруй хувийг Олон овоот төсөлд зарцуулсан ч төсөл бүтэлгүйтсэн гэж мэдүүлжээ. Өмнөд Африкийн “Стандарт” банкныхны хувьд хохирлоо Монгол Улсын Засгийн газраар төлүүлэхээр Арбитрийн шүүхэд хандаад байгаа юм.

Ш.Батхүүг есөн сар хорьсны эцэст долоо хоногийн өмнө эмнэлэгт шилжүүлсэн. Жаст” группийн захирал Ш.Батхүү хоригдож байх хугацаанд сахарын өвч нь хүндэрсэн аж. Түүний хувьд хэрэгт холбогдохоосоо өмнө чихрийн шижин гэдэг өвчтэй байсан. Харин цагдан хоригдсоноосоо хойш саатуулах байрандаа даарч хөрсөнөөс болж өвчин нь сэдэрч гар хөл нь мэдээгүй болжээ.

Тэрбээр одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Эх сурвалжын хэлж байгаагаар “Жаст”-ын Ш.Батхүү энэ долоо хоногтоо багтаж мэдрэлийн зангилаа тайлах мэс засал хийлгэх юм байна.

Хоригдож байгаа ялтан болон гэм буруутай нь тогтоогдоогүй сэжигтэнүүд клиникийн болон төрөлжсөн орон нутгийн эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэхийг хориглосон тушаалтай байсан ч Хүний эрхийн комиссоос энэ асуудал нь хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр холбогдох газруудад асуудлыг тавьж 2013 оны нэгдүгээр сард холбогдох заалт нь хүчингүй болсон. Хоригдож байгаа хүн бүхэн хэвтэн эмчлүүлэн эрхтэй.

Б.Сэлэнгэ

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ggg(60.12.86.74) 2025 оны 03 сарын 13

Sugar erdenetiin Naranhuu yagaad zugeer yavaad bgan be, ard tumnii mungiig adilhan idsen bussines er hiij uzeegui yumnuud bj, teneg hun huurch bga yum shig. Ter africa n standart bank gants alban bichig yavuulj esvel utsaar yarihgui zugeer neg batlan daaltiin bichig avaad ireheer turiin omchiin horoonoos, esvel erdenet uildverees asuuhgui zeel zugeer uguh uuu bodood uz l de

1  |  0
hohirogch(54.244.59.64) 2025 оны 03 сарын 13

bolj bolj muu hunii unergui ym. hogchin. nugel chin nudeer chn garch bgaam. amidaaraa hataj uheesei. umhiirch uh.

1  |  0
ЁООЁ(103.26.194.33) 2025 оны 03 сарын 13

ЁООЁ ӨВДӨЖ ЗОВЛОО ГЭЭД ХЭРГЭЭСЭЭ МУЛТРАХ АРГА ХАЙЖ ЖҮЖИГЛЭХЭЭ БОЛИО АРД ТҮМЭН ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ БУЛААЖ ХУЛГАЙЛСАН ХҮН ХЭРГЭЭ ШУДРАГА Л ХҮЛЭЭЖ УЛС ОРНОО ХОХИРОЛГҮЙ БОЛГООЧЭЭ ҮЛДЭЖ БАЙГАА ҮР АЧ НАРЫНХАА НЭР НҮҮРИЙГ БОДОЖ АМЬД ДЭЭРЭЭ БУРУУ ҮЙЛЭЭ ЗӨВ БОЛГООД ЯВАХАА БОДОО.

1  |  0
gg(103.26.194.22) 2025 оны 03 сарын 13

Sda-g emchilj yadag yum. Mongoloo baritsaand tavisan afrik-t ni tushaagaad aluulaach. Muu novshiin laig tatvar tulugch irged tuluh yosgui

1  |  0
zochin(62.212.99.46) 2025 оны 03 сарын 13

idej uusan luivarchinguud uiliin uree ert oroi hezee neg cagt edledeg jamtai uls oron ard tumnii omchiig tolohgui bol ene baitugai muugaa uzeh baih shuu busad huvalznuud ch gesen sanaj yvah heregtei???

1  |  0
зочин (23.242.103.77) 2025 оны 03 сарын 13

Энэ Батхуу талийгаач Амарсайхан гээд МАН тай холбогдож ивээн тэтгэж овор туруундээ орж байсан хумуус яаагаад эхнээсээ бурхан болж зарим нь бие нь эрс муудаад байна. энэ хэрэг завших эзэнгуй болгох асуудал явж иргэн хун амиа алдаж ар гэр нь хохирч эхллээ шуу дээ

1  |  0
bayar(202.179.13.140) 2025 оны 03 сарын 13

gaihaltai yum Hurungu mungutei undur alban tushaald baisan nuhdvvd shalgadaj eheleheeree bie uvduud eheleh yum 6 Tegj bgaad yal edleh bolomjgvi geed ervvl mendiin huvid asuudaltai geh yum .Jiriiin irgen yamar negen asuudald orvol yostoi l yasiig ni tsaital suulgaj bgaad asuudliig shuudverledeg.Nuguu irgen bvr huuliin umnu erh tegsh gesen vvdsen huuliin zaalt hergejihgvi bna

1  |  0
Top