Гадныхан өнөө, маргаашгүй усгүй болох гэж байж алт руу хошуурсан монголчуудыг гайхжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 23

“The Diplomat” сайтад Улаанбаатарын ундны устай холбоотой нийтлэл гарчээ. Өнөө маргаашгүй усгүй болох гэж байж Оюутолгой, Тавантолгой руу хошуураад байгаа монголчуудыг гайхсан утгатай.


Улаанбаатарын ундны ус шавхагдах уу

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дундуур урсдаг Туул голын урсгал татарч, энэ хотыхны цэвэр усны нөөц багасч эхэллээ. Маш хурдацтайгаар шүү. Туул голын түүхэн ач холбогдол ч өндөр. Гэхдээ 1996-2012 онд усны түвшин эрс буурсан байна. Усны газраас энэ голд ажиглалт, судалгаа хийсний дүнд дээрх хугацаанд усны урсгал 10 шоо метр/сек-ээр буурсан гэж үзсэн.

Энэ өөрчлөлт 2009 оноос бүр ч идэвхтэй ажиглагджээ. Туул голын ус Улаанбаатарын хэрэгцээний дийлэнхийг хангадаг. Хамгийн гол нь голын усыг тэжээж, тэтгэх эх ундарга ч хомсдож эхэлсэн байна. Харин хотын усны хэрэгцээ өдөр ирэх бүрт хурдтай нэмэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл усны хомсдол нийслэл хотыг хэдийнэ нөмөрчихсөн.

УСУГ-ын газрын дарга Б.Батсүх “Хотын тун ойрын үед усны хомсдолд орох аюултай болсон. Өөрөөр хэлбэл, 2015 он гэхэд хомсдлын эхний шинж тэмдэг ажиглагдаж, энэ эрчээрээ явбал 2020 онд бүр эрчимжиж, тэрнээс цааш шийдвэрлэх аргагүй болж магад. Бидэнд усны цоо шинэ эх үүсвэр хэрэг болно” гэсэн байна.

Улаанбаатарт нийт монголчуудын 40 хувь буюу 1.2 сая хүн амьдардаг ба ДНБ-ий талаас илүү хувийг үйлдвэрлэдэг. Сүүлийн 20 ижлд хүн амын эрчимтэй өсөлт, эдийн засгийн тэлэлтийн дүнд усны хэрэглээ маш хурдтай нэмэгдсэн юм. Өдөрт 160 мянган шоо метр ус хэрэглэж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн айлуудын хэрэглээ. Харин үйдвэр, компаниуд 130 мянгыг хэрэглэдэг.

Тэгэхээр хоногт 130 мянган шоо метр ус ашиглаж байна гэсэн үг. Үүнийг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Бас нэг үзүүлэлт бий. Улаанбаатарчуудын 746 мянга 766 нь гэр хороололд тарчигхан амьдардаг. Гэр хороолол цэвэр усны шугамд холбогдоогүй учир энд амьдардаг хүмүүст эрүүл ахуйн шаардлага хангасан ус хүрдэггүй. Хамгийн гол нь гэр хорооллын айлууд хоногт 10 литр ус хэрэглэдэг. Гэтэл өдөрт нэг айл дунджаар 50-100 литр хэрэглэж байж зохистой хэмжээнд хүрнэ гэж ДЭМБ-аас зөвлөсөн.

Засгийн газраас эдгээр айлын амжиргааг дэмжиж, цэвэр эрүүл орчин амьдруулж, хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлж байгаа. Гэвч энэ нь бас л эрсдэлтэй. Яагаад гэвэл Улаанбаатар усны хэрэглээг хянах, цэвэршүүлэх асуудал туйлын хүнд. Бараг шийдэгдээгүй. 2010 оны судалгаагаар нийслэлийн орон сууцанд амьдарч байгаа нэг айл өдөрт дунджаар 200 литр ус хэрэглэдэг. Үүндээ тохирсон үнэ төлнө гэж байхгүй. Ерөөс усыг тун замбараагүй урсгадаг.

Тэгэхээр өсөн нэмэгдэж буй эдийн засаг, хүн амзүйн бодлогыг усны хэрэглээтэй уялдуулах зайлшгүй шаардлагатай. БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллагаас хотын ус хэрэглэгчдийн тоо 2020 онд хоёр, 2030 онд гурав дахин өснө гэж үзсэн.

Одоо хотын гүний усны нөөц ч буурч, үүнийг тэтгэх найдвартай эх үүсвэр хомсодсон. Өөрөөр хэлбэл, хотын хөрсөнд шингэж буй бохир ус л гүний усанд хүрч байгаа гэсэн үг. Тэгэхээр нэн түрүүнд усны ашиглалтыг хянах албын ажлыг чанаржуулах ёстой. Мөн газар доор усны судалгааны сүлжээ байгуулж, Улаанбаатарын эргэн тойрноос шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй гэж тус байгууллага зөвлөжээ.

Усны хайгуул уг нь эхэлсэн. Гэхдээ газар доорх усны хайгуул хийх боломж байхгүй учраас гадаргын ус, Туулын усны санг бий болгох шаардлагатай. Энэ талаар төсөл хэрэгжүүлж байгаа ба үр дүн нь хараахан гараагүй байна. Хамгийн хүндрэлтэй нь төслийн нийт зардал 300 сая ам.доллар гэсэн. Засгийн газар одоогоор ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй гэсэн байна. Гэвч өнөөгийн байдлаар Оюутолгойгоос илүү ундны усны асуудал чухал баймаар юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.142.145) 2025 оны 03 сарын 13

улаабаатар удахгүй уух усгүйхатаж угаах усгүй бөөсмтөнө.тэр цагт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж -Туулын бэлчирээс 4000 х.д.км газрыг худалдаж буюу түрээслэж авна.Эрдэнэ сумынхан усаа зараад өрх бүр тэрбумтан болох жаргал ирлээ.хотынхон гэж хормойн чинээ газраа алтаар үнэлдэг хөдөөгийнхөн гэж хотын чинээ газраа хорголоор үнэлдэг цаг өнгөрчээ.Уоаанб

1  |  0
irgen (49.0.130.138) 2025 оны 03 сарын 13

ene xeden deed tergvvnd bgaa malnuud bvgd gadaadd ger orontoi blxoor bvgd gard ywd ugnu vdsen bid usgvi gvrwel bold bn bxda

1  |  0
guts(27.123.214.116) 2025 оны 03 сарын 13

Gutsaa yuun duguin ayalal be. Pzdaaka naana chin bid nar udaxgui tsoliin xonin gurwel bolox gj bn. Erguu dagzaa usgui uyed chi xolsoo ursgaad naad duguiga unaad xotiig toirood uzeerei. Muu gichii chin uur xurgechixle. Medeelel bolgon deer unadag dugui. Ayalal geel garaad irxiin. Chmg daxij tgj garj irxiin bol erxteniig chin gudamjnii noxoind xayaj ogno shu

1  |  0
1900-1973(103.26.194.2) 2025 оны 03 сарын 13

Та дугуйн аялалд явмаар байна уу? Дугуй унан их хотын хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна уу? Дугуй түрээс, худалдаа, засвар бүхий л үйлчилгээг та 1900-1973аас асуугаарай.

1  |  0
Одхүү(112.72.13.43) 2025 оны 03 сарын 13

Улаанбаатарт нийт монголчуудын 40 хувь буюу 1.2 тэрбум хүн амьдардаг. Пээ, бид ч нээрээ их олуулаа юм байна шүү. Хэ хэ. Юу бичиж байгаагаа шалгах зав өгөлгүй ар араас нь шахаад байхаар ийм бараанк гарч байгаа юм ш дээ.

1  |  0
setgel;(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

uher mongolchuud ta nar butehgui ee

1  |  0
Top