Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд унадаг дугуйг даатгалтай болгох талаар саналыг даатгалын компаниудад хүргүүлсэн. “Монгол даатгал” компани нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мөн замын түгжрэл, агаарын бохирдлын эсрэг олон талын ач холбогдолтой уг төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн албан бичгийг ирүүлжээ. “Дээрх төслийг дэмжсэн олон байгууллага байгаа бөгөөд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжигчид нийгмийн сүлжээгээр идэвхитэй байгаа тул төсөл удахгүй бүрэн хэрэгжинэ гэж итгэж байна” гэж төслийн зохицуулагч онцолсон байна. Дашрамд дурдахад, төслийн хүрээнд унадаг дугуйгаа даатгуулж болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )