Мазаалайн амьдрах орчныг сайжруулахад өнгөрсөн онд 600 сая төгрөгийн ажил хийсэн билээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Мазаалайг хамгаалах ажлын хэсгийн дарга Ж.Батболд өнгөрсөн онд хийгдсэн ажлууд хөрсөн дээрээ хэрхэн буусныг газар дээр нь очиж үзсэн байна. Мазаалайн амьдрах орчин буюу Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “А” хэсэг нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн 30, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувийг эзэлдэг.Нинжа нар Мазаалайн нутаг руу халдсан тохиолдол өнгөрсөн оноос эхэлжээ. Сүүлийн тохиолдол нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан бөгөөд тэсрэх дэлбэрэх бодис тээвэрлэн дархан газарт алт олборлохоор явж байсныг хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлэн Цогт сумын байгаль хамгаалагчийг байлцуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Гэвч ямар нэгэн хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр тухайн этгээдүүд суллагдах магадлал өндөр байгаа аж.
П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )