Өнөөдөр зуслангийн бүсийг цэвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 24

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр болсон.  Цэвэрлэгээний нээлт Сүхбаатар дүүргийн Зунжин худалдааны төвийн өмнөх талбайд хэдхэн хормын өмнө боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их дээд сургуулийн оюутнууд их цэвэрлэгээнд нэгдсэн зохион байгуулалттай оролцож байна. Цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Монголын оюутны холбоо, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, хороо, ахуйн нэгж байгууллага иргэд хамтран зохион байгуулна. Зохион байгуулагчдын зүгээс зуслангийн бүсийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө их цэвэрлэгээндээ нэгдэн идэвхитэй оролцохыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top