Найман сая тонн нүүрс экспортолжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 24

Энэ онд манай улс 35 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Харин оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тонн нүүрс экспортолсон байна. Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай шийдвэрлүүлэхгүй бол бид энэ онд төлөвлөсөн нүүрсээ зарж борлуулж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа. 

Нөгөө талаас Хятадын гааль Монголын нүүрсийг авахад нэлээд хойрго хандаж байна гэж Гашуунсухайтын гаалийн газраас мэдээлсэн юм. Харин Хятадын талаас 2.05 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээ гэсэн тайлбарыг өгсөн байна.

 

 

П.Энхмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top