ХОНЬ
Айсуй долоо хоногт та маш нийтэч байх болно. Танилын хүрээгээ тэлж, шинээр нөхөрлөсөн найз чинь ирээдүйд танд том тус хүргэх болно. Жижиг, том гэлтгүй олон талаар танд тус болох ба танд хамгийн их шаардлагатай байгаа мөнгөний асуудлаа шийдэхэд дэм болно. Ажлын талбарт та одтой байж, тэнцвэртэй, зөв шийдвэр гаргаж чадна. Гэр бүлийн харилцаа, уур амьсгал жаахан тиймхэн байх хэдий ч танаас их зүйл шалтгаалж буйг тунгааж үзээрэй. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт шинэ хүнтэй учирч магадгүй.
ҮХЭР
Од эрхэс таныг ивээх болно. Ялангуяа ажил дээрээ бусдад хүндүүлж, удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Өнгөрсөн хугацаанд шаргуу ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх бололтой. Ингэснээр таны өөртөө итгэх итгэл ч сэргэж, эрч хүч дүүрэн байх болно. Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул шинэ найз нөхөдтэй болохоос бүү татгалз. Ажил дээр ч, гэртээ ч та нэр хүндтэй байж, таны шийдвэр бусдаас талархал хүлээх болно.
ИХЭР
Ажлын, амины аль аль тал дээр та одтой байх болно. Таны сэтгэл санаа өөдрөг байх тул эргэн тойрондоо эерэг энерги түгээж явах болно. Гэр бүлийнхэндээ цаг зав зарцуулснаар тэд чинь ч сэтгэл хангалуун байх болно. Хамтдаа цагийг өнгөрүүлж, ямар нэг зугаатай зүйл сэдээрэй. Аливаа зүйлийн тэнцвэрийг олох нь хамгийн чухал гэдгийг бүү март. Ажил дээрээ та хувийн зохион байгуулалт сайтай байх тул төлөвлөсөн ажлаа төвөггүй амжуулж чадна.
МЭЛХИЙ
Завгүй долоо хоног айсуй. Ухаан жолоогүй мэт яарч гүйсээр байтал нэг мэдэхэд өдөр хоног өнгөрсөөр байх болно. Төлөвлөсөн ихэнх ажлаа амжуулж дөнгөх боловч зарим нэг зүйлийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрэх бололтой. Тиймээс ажлын дарааллаа нарийн гаргаж, түүнийхээ дагуу амжуулахыг хичээгээрэй. Нэгэн хэвийн байдлаас зайлсхийгээ. Хааяа ч болов шөнийн клубт орж, найзуудтай цэнгэж, өөрийгөө цэнэглэ.
АРСЛАН
Ажлаас илүү ар гэрийн асуудал таны анхаарлыг татах болно. Та урьд урьдынхаасаа ч илүү нийтэч байж, хошин шогийн мэдрэмж чинь өндөр байх тул эргэн тойрны хүмүүстэй эерэг сэтгэгдэл төрүүлж чадна. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд ч та анхаарлын төвд байж, хүндлэл хүлээх болно. Түүнчлэн таны өгөөмөр зан тодрох тул олон хүнд тус хүргэх бололтой. Хэрэв та бизнесмэн бол шинэ төсөл эхлүүлэх, шинэ зах зээлд хөл тавих ажил чинь амжилттай бүтнэ. Эрүүл мэндийн тал дээр бага зэрэг асуудал гарч магадгүй, өөрийгөө торд.
ОХИН
Эерэг өөрчлөлт дагуулсан долоо хоног. Ялангуяа ажил дээрээ та бүх сэтгэл зүрх, эрч хүчээ зориулж байсан ажлынхаа үр дүнг амсч, улмаар тушаал дэвших, эсвэл цалин хөлсөө нэмэгдүүлэх бололтой. Орлого тань нэмэгдсэнээр удаан хугацаанд хүсч байсан үнэтэй зүйлээ худалдан авах болно. Бизнесмэнүүдийн хувьд ашиг, орлого нэмэгдсэнээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. Гэрээ хэлцэл төвөггүй бүтэх болно.
ЖИНЛҮҮР
Ажил дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөс хамаарч танд ногдох үүрэг хариуцлага, ажлын ачаалал нэмэгдэж болзошгүй. Танд таагүй сэтгэгдэл төрүүлэх хэдий ч та ажлын шаардлагаар хэт завгүй ажиллах болно. Гэхдээ нэмэлт цалин, шагнал урамшуулал горьдоод хэрэггүй гэдгийг санаарай. Хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуул. Чухал шийдвэр гаргах мөчид ойр дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг аваарай. Нэг л буруу алхам таны амьдралыг орвонгоор нь эргүүлж мэднэ.
ХИЛЭНЦ
Бусдын сөрөг хандлагад автахаас сэргийлээрэй. Өөрөө хүсээгүй хийсэн зүйл чинь ажил, амьдралд чинь сөрөг нөлөө үзүүлэх болно. Амьдралынхаа үнэ цэнэ, зорилго, хүсэл тэмүүллээ ч гээж мэдэх тийм эрсдэлтэй алхмаас зайлсхий. Алдаагаа эргүүлж залруулж болохгүй гэдгийг санаарай. Сүүлийн үед хэт завгүй ажиллаж байгаа та түр ч болов амсхийж, гэр бүлдээ цаг зав гаргаарай.
НУМ
Ажлын бүтээмж өндөр байх тул таны хийсэн ажил, танаас гарсан шинэлэг санаа удирдлагуудад чинь таалагдах болно. Та өөрийнхөө чадварт эргэлзэлгүйгээр хийсэн бүхнээ бардам харуулах цаг нь болжээ. Бусдын зөвлөгөө, санал шүүмжийг ч анхааралтай сонсч сур. Хэрэв та урлагийн салбарт ажилладаг бол олон нийтийн өмнө бүтээлээ танилцуулж, уран бүтээлийн үзэсгэлэн гаргах боломж олдож магадгүй. Бизнесмэн нумынхны хувьд ашигтай гэрээ байгуулж чадна. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх боловч хэсэгхэн хугацааны дараа эргээд хэвийн байдалдаа орох болно.
МАТАР
Энэ долоо хоногт та ихэнх цаг заваа хамаатан садан, ялангуяа хадмууддаа зориулах бололтой. Гэхдээ та ажлаа цалгардуулахгүй. Уулзалт, хурал зохион байгуулж, ажлын бүтээмжээ сайжруулах тал дээр анхаарлаа хандуул. Ажил дээрх таны нэр хүнд өсөн нэмэгдэх боловч таны ажлын бүтээмж тааруухан байх бололтой. Санхүүгийн асуудалдаа хянамгай байж, орлогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар санаа тавь. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай.
ХУМХ
Ажлын ачааллаас шалтгаалж ядаргаанд орж ч болзошгүй. Назгай, хөшүүн байдлаас чинь шалтгаалж ажлын бүтээмж чинь ч гавихгүй нь бололтой. Удирдлагууддаа энэ тухайгаа илэн далангуй хэлж, хэсэг хугацааны амралт авахыг зөвлөе. Нөхцөл байдалдаа тааруулж аливаад дасан зохицох хэрэгтэй. Ном унших, баримтат кино үзэх зэргээр боловсролдоо анхаарал хандуулах бололтой. Бусдын хэрэгт хошуу бүү дүр.
ЗАГАС
Ажлаа орхигдуулж, гэр бүлдээ бүхнээ зориулах нь. Санхүүгийн байдалдаа хяналт тавь. Шаардлагагүй олон зүйлс мөнгөн дэмий үрж байгаагаа ухамсарлаж, тансаг хэрэглээгээ танахыг зөвлөе. Цуглуулах, хуримтлуулах дадал өөртөө бий болго. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахад ээлтэй байх болно. Удаан хугацаанд түрээсийн байранд амьдарч байсан бол өөрийн гэсэн орон байртай болоход тун ойрхон байна.
Сэтгэгдэл ( 0 )