Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

09:00 цагаас:
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
    Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
    Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

Ажлын хэсгийн хуралдаан:

10:00 цагаас  Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

13:00 цагаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгынхорооныажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

14.00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхүүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн  гишүүд Клиникийн нэгдсэн  хоёрдугаар эмнэлгийн дотор ажиллаж буй эмийн сан болон хотын захын 2 эмийн сангийн үйл ажиллагаатай танилцана.

13:00 цагаас Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

14:00 цагаас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдохбусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйнбайнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

14:00 цагаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт, ярилцлага “Г” танхимд /Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  байнгын хороо хамтарна/;

15:00 цагаас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан “Б” танхимд;

15.00 цагаас Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооныажлын хэсгийн хуралдаан “В ”танхимд;

16.00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг  хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооныажлын дэд хэсгийн хуралдаан  “Б”танхимд;

16.00 цагаас “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгах Эдийн засгийн байнгынхорооны ажлын хэсгийн хуралдаан334 тоот өрөөнд;

Үйл явдлын цагалбар:

09:00 цагаас МҮХАҮТ Австрийн Эдийн засгийн танхимын хамтран зохион байгуулах “Монгол Австрийн бизнес уулзалт”  МҮХАҮТ-ын 507 тоотод болно. Утас: 324394, 99020785

09:00-12:00 цагийн хооронд Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд “Бэлгийн дарамтнаас ангид, аюулгүй ажлын байрны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эмэгтэйчүүдийн ТББ-уудын Эвслээс Жендэрийн Үндэсний Хороотой хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлэгт УИХ-ын Нийгмийн бодлого,боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн төлөөлөл, Хөдөлмөрийн яам, ХАХНХЯам,Боловсрол шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Төрийн албаны Зөвлөл, Жендэрийн Үндэсний хорооны ажилтанууд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн боловсруулах ажлынхэсэг, ХЭҮК, МҮЭ, АОЭХ, ТББ, сэтгүүлчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцоно. Утас: 93090506, 99032508

11:00 цагаас "Номтой Нөхөрлөе" клубын уулзалт  МУИС-ын дугуй танхимд болно. Зочноор Базарсадын Жаргалсайхан гуай оролцоно.

12:00 цагаас БОНХЯ-наас хэрэгжүүлж буй "Олон зорилтот ойн тооллогын нээлтийн ажиллагаа" Тусгаар тогтнолын талбайд /Тэнгис кино театрын хажуудах/ болно. Утас: 99894441 99130782

12:00 цагаас уран бүтээлч Б.Цэвэгсүрэнгийн ЛОНХОН ДОТОРХ УРЛАЛ нэртэй монголд анхдагч үзэсгэлэн Blue Moon үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдна. Утас: 9906-6043, 8811-4729

14:00-17:00 цагаас Төрийн ордны Иргэний танхимд “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 96962780

17:00 цагаас Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдийн хурал дээр Ерөнхий сайд Алтанхуяг ирж Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног сэдвээр илтгэл тавина.  Утас: 99197985

БНХАУ-ын Хууль зүйн дэд сайдын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ. Айлчлалын хүрээнд  хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцоно. Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 261743

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top