Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 87 насандаа таалал төгсчээ. Тэрээр 2014 оны тавдугаар сарын 25-ны өдөр бурхны оронд заларчээ.

 

Дагвын Лувсаншарав 1927 оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын яндаг худаг гэдэг газар төржээ. Д.Лувсаншарав бичиг үсгийн багш, жолоочийн ажил хийж яваад 1942 онд Хэнтий аймгийн клубт орж хөгжимчин, жүжигчин, найруулагчаар ажиллав. Энэ бүхэн түүний авьяас хөгжих сургууль болжээ.

 

Д.Лувсаншарав дууны том бүтээлийн зэрэгцээ дуурийн урлагт авьяас сорьж “Хан бүргэд”, “Шивээ хиагт” дуурь бүтээсэн нь ардын урлагийн баян уламжлалыг өргөн ашиглан хөгжүүлсэн хурц тодорхой дүрүүдтэй сайн бүтээл болж зохиогчийн урлах чадвар, авьяасын өргөн талыг нээсэн юм. Түүний дууриуд манай үндэсний дуурийн төрөлд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж, сонгодог дуурийн найрал дуу хөгжмийг үндэсний хэлбэрээр илтгэн гаргахад шинэ алхам болсон юм.

 

Хөгжмийн нэрт зохиолч, найрал дууны удирдаач Д.Лувсаншаравын монголын хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж түүнд 1953 онд Улсын гавьяат жүжигчин, 1963 онд Төрийн шагнал /”Хэрлэн” дуу, “Эх орон бат оршиг” магтуу зохиосон тул/, 1981 онд Ардын жүжигчин цол, 2000 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

 

Д.Лувсаншарав агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(211.229.210.6) 2024 оны 04 сарын 28

uma maani bad mi hum ...

1  |  0
hun (71.189.131.201) 2023 оны 10 сарын 09

ar geriinhen bolon ah duus naiz nohoddon gun emegnel ilerhiilii ym ma ni bad mi hum

1  |  0
Алтан(202.5.196.170) 2023 оны 10 сарын 09

Дэндүү сайхан хүн байлаа. Бурхны оронд тавтай морил доо. Эргээд төрөх бол эх орон Монголдоо төрөөрэй. Ум маани бад мэ хум.

1  |  0
Top