Хүүхдийн баярын арга хэмжээний тухайд

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Хүүхдийн баярын хөтөлбөр зарлагдахтай зэрэгцэн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Хүүхдийн баяраар талбай дээр 100 орчим хүүхэд төөрдөг” хэмээн өвөрмөц статистик хэллээ. Аав, ээж нараа хүүхдээ гээчихэв ээ, анхааралтай наадаарай.

 

Зургадугаар сарын 01-нд Чингисийн талбай өвөрмөц чимэгтэй байх юм гэсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулах баярын хөтөлбөрийн үеэр 12 жилийн амьтдыг байрлуулж, өртөө бүр дээр  удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулахаа мэдээлээд байгаа.  Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний орчимд байрлуулах аж. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөх юм. Баяртаа хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломжтой. Хүүхдийн баярын албан ёсны арга хэмжээ 6 дугаар сарын 1-нд 11:00 цагаас эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.194.13) 2014 оны 05 сарын 26

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top