Тарагны долоон шидтэй нууц

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

1. Үсний маск болон ангижруулагч

Тарагийг үсний ангижруулагч болгон хэрэглэж болдогийг мэдэх үү? Тараг арьснаас гадна үс, хуйханд маш сайн нөлөөтэй. Үсийг гялалзуулж, зөөлөн торгон болгоно. Ангижруулагч болон тос болгон хэрэглэхдээ ямар ч хольцгүй, цэвэр тараг үснийхээ бүх хэсэгт түрхэнэ. Дараа нь бүлээн усаар зайлна. Хуйхыг зөөлрүүлж, үсний уналт болон гэмтэлд сайн нөлөөтэй.

2. Байгалийн гуужуулагч

Тараг нь гар, хөл, болон биений байгалийн гуужуулагч болдог. Тарагийг овъёос эсвэл цитрусын үртэй холиод арьсандаа массаж хийж өгнө. Дараа нь хүйтэн бүлээн усаар зайлна. Арьсыг зөөлөн, чийглэг болгоно.

3. Шүд цайруулна

Шүдээ өдөр бүр таргаар үрж, цэвэрлэхэд хоёр долоо хоногийн дараа гэхэд л цагаан шүдтэй болсон байна. Учир нь тарган дахь фосфор, калцийн нөлөөгөөр шүд цайдаг.

4. Наранд түлэгдэлтийг бууруулна.

Тарганд агуулагддаг цайр наранд түлэгдэлт болон загатналтыг багасгадаг. Түлэгдсэн хэсэг дээр таргаа зузаан түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар зайлна. Хүсвэл дуртай тосоо таргандаа холиод түрхэж болно.

5. Аюулгүй будаг

Хэрэв хүүхэд чинь хуруугаараа юм будах дуртай бол тарган дээр хүнсний будаг холиод аюулгүй будаг гарган авч болно. Одоо та хүүхдээ будаг идчихвий гэж санаа зоволтгүй боллоо.

6. Нүүрний арчилгаа

Таргийг нүүрэндээ түрхэснээр маш олон төрлийн ач холбогдолтой. Арьсыг чийгшүүлж, цайруулахаас гадна нүдний доорх хар зураасыг арилгаж, үрчлээнээс сэргийлнэ. Таргийг овъёос болон зөгийн балтай холиод нүүрний маск болгож болно. Эсвэл хольцгүй тараг нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угааж арилгана.

7. Хөвд ургуулагч

Гадаа цэцэрлэгтээ хөшөө баримал эсвэл хана хирэмтэй юу? Тэд чинь хуучирсан бөгөөд дээр нь хөвд ургуулж, илүү байгалийн мэт харагдуулахыг хүсч байвал тараг түрхээрэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (202.70.40.154) 2014 оны 05 сарын 27

тарагийг хөөлөгчтэй/дрож холиод хэсэг хугацааны дараа үсэндээ маск болгон хэрэглэхэд тун дажгүй үс гялалзаад тэжээл сайн авдаг хэрэглээд үзээрэй

0  |  0
Top