Хүн сармагчин Чан Хо Мин хүүг Өвөрмонгол гэдгийг нууж өдий хүрчээ!

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Бүх Хятадын Коммунист нам "Хойд туйлд ойртох эхнии 20 жил" нэртэй эдийн засаг, боловсрол цэргийн стратеги боловсруулж дууссан. Эхний ээлжинд Өвөрмонголчуудаар дамжуулан Монголын өв соёл болгоныг өөрийн болгож дуусах нь. Морин хуур, хөөмий, хархираа зэргийг БНХАУ "Өөрийн өмч" хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг. Тэр бүү хэл Өвөрмонголд төрсөн генийн өөрчлөлттэй болон үлэмж биетэй хүмүүсийг хүртэл "Энэ хүн бол цэвэр Хан үндэстэн" хэмээн паспорт, бичиг баримтыг нь хүчээр өөрчлөн Дундад улсын иргэн болгодог болжээ.

 

Хятадын хамгийн өндөр хүн Баошин нь /2 метр 41 см/ дэлхийн хамгийн өндөр хүн Туркийн иргэн Султан Косений /2 метр 47 см/ дараа орж байсан удаатай. Гэвч үнэн хэрэг дээрээ Баошин буюу өвөрмонголын иргэн Баасансүрэн нь Ордост төрсөн нэгэн бөгөөд Улаанхотод баарны хаалгачаар ажиллаж байхад хятадууд өөрийн болгож дөнгөжээ. Тэгвэл бас нэг монгол цустай хүний тухай уншигчиддаа хүргэхийг хүслээ. Биеийнхээ 90 хувиар нэл үсээр хучигдсан Чан Хо Мин гэх азгүй залуу Чунчинь мужид төрсөн, цэвэр хан үндэстэн хэмээн дэлхий даяар Хятадын бүх хэвлэлүүд зарлаж байсан цаг саяхан. Хүн сармагчин хочит энэ залуу үснээсээ салах гэж 2012 оны дараахан мэргэжлийн эмчид ханджээ. Чан Хо Мин маш ховор төрөлхийн мэнгэтэй ба түүнийг тойрсон шигүү өтгөн үстэй. Нийт дэлхийн хүн амын 3 хүрэхгүй хувь нь үсэрхэг байдаг авч Чанг гүйцэх хүн өнөөдөр дэлхий дээр алга.

 

Энэхүү мэнгэ нь ухамсарт амьдралаас эхлэн асар их гай зовлонг түүнд авчирчээ. Тэдний гэр бүл маш ядуу тул хангалттай эмчилгээг авч чадахгүй явсаар өдий хүрсэн байна. Чан нэгэнтээ "Энэ бол миний амьдралын төрөхөөс эхэлсэн хараалын том шийтгэл байлаа" хэмээн Америкийн хэвлэлд ярилцага өгөхдөө өөрийгөө цэвэр хятад гэж ярьсан удаатай. Анх түүний биед байсан мэнгэ толгойтой үснээс нь илүү хурдан ургаж эхэлжээ. Арван нас хүрэхэд түүний нуруу, зүүн гараар үснүүд шигүү хучиж эхлэв. "Би үс ургах болгонд цаашид амьд явах баталгаа минь алдагдаж байлаа. Хэн дуртай нь надаас айж, зугтааж, зарим нь шоолно. Сургууль дээр намайг тойрч шоолно. Тэр үед хүнсармагчин гэдэг хочийг хайрласан. Миний жинхэнэ нэрийг нэг ангийнхан маань ч мартаж тэрхүү хочоор нэрлэсээр өдий хүрлээ. Гэвч би үүнээсээ салах болно" хэмээн тэр ярьжээ. Пластик мэс заслын "Хуй Мэн" эмнэлгийн буянаар Чан гэх залууд үнэ төлбөргүй эмчилгээг  хийж өгөхөөр болжээ. Одоогоор хүн сармагчныг хятадууд "Энэ бол хан үдэстэн Геннисийн номд бүртгүүлнэ" хэмээн бардамнаж байгаа авч Өвөрмонголын иргэн Саруулт нэгэн түүхийг бидэнд ярьсан юм.

 

Чан Хо Мины эцэг эхээс хайрласан нэр нь Чаргахүү бөгөөд Өвөрмонголын Альшаа Баяннуур аймгийн Урдын дунд хошуунд 1999 онд төрсөн. Түүний аав ээж хоёр өвөрмонгол хүмүүс бөгөөд Чаргахүү нь "Урьдын дунд хошуу"-ны гацааны бага сургууль дүүргэжээ. Ингээд дунд сургуульд орох жил нь хятадын тусгай албаны хүмүүс түүнийг эцэг эхээс нь өндөр үнээр худалдан авч, Чаргахүүгийн намтар түүхийг нь өөрчилжээ. Өнөөдрийг хүртэл Чан хүү төрсөн эцэг эхтэйгээ уулзах эрхгүй хятадын тусгай хамгаалалтанд орсон байна. Хятадууд Геннисийн 19 төрлөөр шагнал авсан бөгөөд тэдний нэгэнд нь өвөрмонгол хүү Чаргахүү багтдаг гэнэ.

 

Эх сурвалж: Одоо цаг сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(195.206.47.120) 2014 оны 05 сарын 26

ter ovor mongoloor yah geed engeed bdag yum be heden heryyld durtai setgyylchid n arai l t1 yuma odoo hyssen hyseegyi niilehgyi ovor mongoloo omoorch yadaal bhin

0  |  0
tamgach(202.179.7.6) 2014 оны 05 сарын 26

mongolchuud negd ehleed toroo MANAngaasaa salagchih chadahgui bol baylgaa hariihand aldaj duusaad nutag deeree indianuud shig ajilchin bool ni bolno, hudlaa gej bodoj baina uu hen ni ene nutagiin ezen be margaash hen ene ygiig henees asuuj hooj tuuh ve ene bol gazriin huvichlal tyynii caana orshih horon bodlogo yaduu hyn gazraar yugaa hiih ve de zarna tegeed hodoodoo hooloigoo norgon daraa ni nutagt ni gazart ni hen ezen suusniig harj zogsoh saihan gej yy

0  |  0
Sarul(88.229.133.239) 2014 оны 05 сарын 26

Odoo owormongoliig omooroh bolj urid owormongol l ghr hytad gj tusgaarlaj esergvvtsdeg bj odoo yu boloow delhiin ginest bvrtgegdej boloh bolhoorn mongol bolgoh gsn vv genet ami negt mongol gdge sanaw uu hahaha

0  |  0
moriton(202.55.180.8) 2014 оны 05 сарын 26

xytaduud oorgdiigoo bucdiin ami anidraliig corl irgenshil coeliig xilgaicnaaraa xogjono debjij xogjinj baigaa gej bodbol tom aldaa bolno do ingecneeree xytaduud oorcdiigoo doosh oruulj une tsenegui bolnodoo idcen eruu xubxairch iduulcen but urgana da

0  |  0
Top