Эдийн засгийг аврах биш доройтуулна гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 26

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд, "Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу арга хэмжээ болно. Энэ нь хүндрэлээс гаргах биш улам хүндрүүлэх хүчин зүйл болно гэдгийг МҮЭ-ийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь хүндрэлээс гарахад эерэг нөлөө үзүүлж байгааг олон улсын туршлагаас тодорхой харж болно.  Иймд эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МҮЭ-ийн холбоо мэдэгдэж, санал болгож байна" гэжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top