Булганаас хоригдол оргожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 27

Булган аймгийн хорих ангийн  нэгдсэн эмнэлэгт мухар олгой авахуулаад хэвтэж байсан ялтан Д.Баяндүүрэн гэгч эмнэлгээсээ оргосоныг хорих ангиасаа оргосон хэмээх ташаа мэдээлэл гаргасанаа манай сайт залруулж байна.

Тэрээр хулгайн хэргээр анхан шатны шүүхээс гурван жил зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн нэгэн аж. Ингээд давж заалдахаар Урьдчилан хорих төвд саатуулагдаж байх хугацаандаа мухар олгойгоор өвчилж, түүнийг хянагч нарын хамт эмнэлэгт хүргэсэн байна.  Гэвч тэрбээр оргосон байна. Түүнийг Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагынхан эрэн сурвалжилж  саатуулжээ. Ялтан Д.Баяндүүрэн нь өмнө нь бас хорих ангиасаа оргож, Орхон аймгийн нутгаас баривчлагдаж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top