Улаанбаатарт 23 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top