Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

10:00 цагаас сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх баг, түшиц цэцэрлэгийн удирдлага, багш, мэргэжлийн байгууллага, судлаачдад бага насны хүүхдийн хөгжлийг ажиглах, баримтжуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах асуудлаар лекц уншиж, зөвлөгөө өгөх сургалт Сургалт Багшийн хөгжлийн ордны 203 тоотод болно. Энэ сургалтыг ХБНГУ-ын Баварын холбооны мужийн Мюнхен хотын "Бага насны хүүхдийн судалгааны институт”-ийн дэд захирал хийх юм. Утас: 97113649

11:10 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд ЭМЯ, нийслэлийн ЭМГ-аас ДЭМБ-тай хамтран дэлхийн тамхигүй өдрийг угтан тамхины хэрэглээг бууруулах арга замын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас  Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танахын эсрэг байгаагаа МҮЭХ илэрхийлсээр байгаа  талаарх хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны хурлын танхимд болно. Утас:99027019

12:00 цагаас JCI Монгол байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлалаа. JCI TOYP шагнал нь өөр өөр салбарт хувийн болон мэргэжлийн ололт амжилтаараа бусдыгаа үлгэрлэн дагуулж, улс нийгэмд ашиг тустай үйл бүтээсэн шилдэг залуусыг шалгаруулдаг JCI-ийн нэрэмжит хөтөлбөр юм. Ололт, амжилт, хувь нэмрийг залуу хойч үедээ үлгэр жишээ болгон таниулах, тэднийг уриалан дуудах, тэдний эрч хүч, чадварыг зөв салбар, чиглэлд залах, нийгэмд эерэг тустай өөрчлөлтийг бий болгох зорилгоор залуу манлайлагчдыг дэлхийн хэмжээнд онцлон таниулах зорилготой аж. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно.

13:00 цагаас Олон улсын хэмжээнд “GS1” систем үүсч хөгжсний 40 жил, “GS1 Монгол” нийгэмлэг байгуулагсдны 10 жилийн ойг тохиолдуулан бид “865 Бүх гишүүдийн уулзалт, үзэсгэлэн-хэлэлцүүлэг”-ийг   МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн Их танхимд зохион байгуулана. Утас: 324394, 99020785

13:10 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top