Нэг дэх төрөлтөөрөө нэг, хоёр дахь төрөлтөөрөө хоёр, гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүхэдтэй болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч, М.Энхдалай болон гурван ихэр хүүхэд төрүүлсэн Ө.Ундармаа нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар М.Энхдалай “манай аймагт гурван ихэр төрүүлсэн тав дахь удаагийн тохиолдол боллоо. Манай аймгийн  хувьд 115 мянга орчим хүн амтай. Хөвсгөл аймаг төрөлтийн тоогоор бусад аймгаас нэгдүгээрт жагсдаг” гэлээ.

Ө.Ундармаа нь Мөрөн сумын иргэн бөгөөд анхны төрөлтөөрөө нэг, хоёр дахь төрөлтөөрөө хоёр ихэр, гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр гээд зургаан хүүхдийн эх болоод буй. Тэрээр 27 насандаа ийнхүү эхийн I одонгийн болзлыг хангаад байна.

Харин Ө.Ундармаа амьдралын боломж тааруухан, өрх толгойлсон эх. Хүүхдүүд нь мэдээж цэцгийн тоосноос бий болчихоогүй. Хүүхдүүдийн эцгийн талаар М.Энхдалай “мэдээж аав нь байгаа. Гэхдээ тэр хүн хэзээ нэгэн цагт тэтгэмж төлөх нь гарцаагүй” гэлээ.

Ө.Ундармаад туслах хандивын аян интернэтээр өрнөсөн тул тэд олон нийтэд хандахаар шийджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
P(182.160.0.250) 2014 оны 05 сарын 28

Хэн хэний төлөө хэдийг төрүүлэх нь хүмүүсийн хувийн хэрэг, харин нэг дор ингэж олноор нь төрүүлэх нь онцгой үйл явдал, бүгд ингэж төрдөг бол сайхан аа, монголчууд маань олон болох шиг сайхан юм хаана байна, сайхаан сайхан.

0  |  0
zochin(202.179.7.6) 2014 оны 05 сарын 28

xenii toloo xuuxed gargasan bolood xandiviin ayan ornuuleed bgaan bol do ene emegtei ain

0  |  0
Top