Түнжин хагаралдуулсан Дүнжингаравын “тулаан”-д мөнгө дийлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 28

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч болмогцоо иргэдэд таалагдсан нэгэн ажлыг эхлүүлсэн нь газрын томоохон луйварыг илрүүлж, хууль бусаар олгогдсон зарим газрыг нийслэлийн өмчид буцаан авсан явдал байлаа.


Гэвч энэ ажлын хүрээнд хууль бусаар олгогдсон 40 гаруй газрын эзэмшлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь намын нөхдөө гонсойлгосон хэрэг болсон юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийслэлд газрын наймаа цэцэглэж, хүүхэд тоглож, хөгшид нарлах саравчны газаргүй болтол хашаа хатгаж, байшин барилга барьсан нь хуулийг жинхэнэ утгаар гууль болгосон хүмүүсийн хар үйл байсан юм. Гэвч энэ ажлын хүрээнд хууль бусаар олгогдсон 40 гаруй газрын эзэмшлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь намын нөхдөө гонсойлгосон хэрэг болсон.


Учир нь эдгээр хууль бусаар олгогдсон газрууд дунд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ, "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайван нар хамтран эзэмшдэг “Дүнжингарав” худалдааны төвийн газар багтаж байсан нь намын нөхдүүдийг хооронд нь түнжин хагаралдуулсан явдал болж, хэн дийлэхээ үзэх үед УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй парламентын гишүүд Б.Наранхүүгийн газрыг хамгаалах ажиллагаанд хэдийнэ татагдан орсон нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон билээ.


Энэ асуудал шүүхэд шилжээд байсан ч шүүхийн шийдвэр “Дүнжингарав” худалдааны төвийн талд гаржээ. “Одоо барилгыг зайлуулах нь хүний эд хөрөнгөд халдсан хэрэг болно “хэмээн үзсэн байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас ч дахин энэ асуудлыг сөхөх шаардлагагүй хэмээн үзэж байгаа гэнэ. Ямартай ч Нийслэлийн захиргаа “Дүнжингарав” худалдааны төвийг дийлэхгүй нь хэмээн хүчин мөхөсдсөн бололтой.

 

“Дүнжингарав” худалдааны төвийг буулгах шийдвэр гаргачихаад байхад намынхнаас нь Улсын баатрыг хэн ч өмөөрөөгүй, ганцаардуулсан нь гарцаагүй. Тэгэхээр Түжин хагаралдуулсан Дүнжингаравын “тулаан”-д мөнгө...Энд дарж цааш уншина

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 05 сарын 30

Батүүлийн шудрага гэж юу байхав дээ. Шал худлаа жүжиг Урдынх шигээ л шийдээд хахуул авилга аваад л байгаа даа Ядарсанг нь харин дээрэлхэж хохироож чадаж байгаа байх.

0  |  0
111111(180.149.78.26) 2014 оны 05 сарын 29

Худлаа шоу байсан юм биш үү, би цуцална, чи үүхээр яваад сэргээлгэчих гээд эхлээд ярьчихсан юм шиг л харагдаж байна. Энэ хооронд харин нөгөө 39 цуцалсан захирамжийг өөр хүнд худалдсан байхаа...

0  |  0
zo(103.26.194.17) 2014 оны 05 сарын 28

tegne tegne

0  |  0
Top