Шавар зуурагч машин ноцтой осол гаргав

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

Өчигдөр орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн байрнууд руу эргэх зам дээр 37-97 УНЯ дугаартай том оврын шавар зуурагч машин ноцтой осол гаргажээ.

Гэрчүүдийн хэлснээр том оврын машин эргэлтэн дээр өндөр хурдтай орж ирэн эргэх явцдаа хажуу тийш унасан байна. Уг машин унах явцдаа 90-40 УНН улсын дугаартай “Honda Civic” болон 35-99 УНХ улсын дугаартай “Chevrolet Cruze” автомашинуудын дээрээс дарж унажээ. Суудлын тэрэгнүүдэд жолоочоос өөр хүн яваагүй учир азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй байна.

Харин шавар зуурагч машины жолоочийг гарган авахад хүндрэлтэй байсан төдийгүй оройн 21:00 цагийн үед онцгой байдлын албаныхан ухаангүй болсон жолоочийг гарган авч Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top