Цагдаа машин мөргөж хүүхдийн амь аврав

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ нь замын уруу өнхөрч явсан жолоочгүй портерыг цагдаа машинаа үл хайрлан мөргөж зогсоосон тухай юм. Учир нь уг портер тоглож байсан хүүхдүүдийг чиглэж явсан аж. Хэрэв цагдаа амжиж тухайн портерыг зогсоогоогүй бол хэрхэх байсныг төсөөлөхөд ч аймар. Үүргээ биелүүлж хүүхдийн амь аварсан цагдаад талархая. Харин жолооч нар машинаа зогсоолд тавихдаа аюулгүй байдлыг хангасан эсэхийг сайтар нягталж байх шаардлагатай юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
талархал(202.55.182.28) 2025 оны 03 сарын 13

Мундаг цагдаа байна. Нөхцөл байдалд цаг алдалгүй дүгнэлт хийж зөв шийдвэр гаргасанд чинь баярлалаа. Ажил үйлс чинь үргэлж өөдрөг байг!

1  |  0
munkhuu(75.37.31.93) 2025 оны 03 сарын 13

ийм цагдаа олон болтугай, жинхэнэ цагдаа гэж энэ хүнийг л хэлнэ, сайхан мэдээгээр сэтгэл сэргээсэнд баярлалааа

1  |  0
хүн(202.21.106.128) 2025 оны 03 сарын 13

тэр хүүхдүүдийн аав ээж эмээ өвөө , портерийн жолооч болон бусад хүмүүс цагдаад баярлах нь зөв.Цагдаагийн алдар бадраг

1  |  0
Close menu