Дэлхий даяар жилдээ 1 сая унадаг дугуй хулгайд алдагддаг гэнэ. Үүнтэй тэмцэхийн тулд гол төлөв дугуйг гинжээр цоожилдог бөгөөд Чилийн инженерүүдийн шинэ санаа олон улсад ихээхэн таашаагдаж байна. Чилийн гурван инженер хулгайчдаас сэргийлсэн шинэ технологи бүхий дугуй бүтээжээ. Ингэхдээ дугуйн суудлыг авч цоожлох шинэ санаа сэдсэн бөгөөд үүнийгээ “yerka” хэмээн нэрлэсэн байна.
Ингэж цоожилсон дугуйг хулгайлах боломжгүйн дээр суудалгүй учраас бүр ч хулгайлагдах эрсдэл багасч байна. Одоогоор тэд ийм технологи бүхий 300 дугуй бүтээж аль хэдийнэ худалджээ. Тэд эхний 100 дугуйгаа 400 ам.доллараар борлуулсан бол дараагийн 200 дугуйгаа 500 ам.доллараар зарсан байна. Харин дараагийн бүтээлүүдээ 600 ам.доллараар худалдахаар төлөвлөжээ.
Ердөө 10-хан секундэд суудлыг нь авч цоожилдог энэ дугуй нэлээд эрэлттэй байгаа ба 22 настай Кристобал Кабелло, 23 настай Андрес Рой Эггерс, 24 настай Хуан Хосе Монсалве нарын Чилийн гурван инженер Засгийн газраасаа 100 мянган ам.долларын санхүүжилт авсан гэж “Си-Эн-Эн” агентлагт мэдээлжээ.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 0 )