Дэлхийд хамгийн амжилттай ажиллаж буй компаниудын нэг бол яах аргагүй “Apple” корпораци. iPhone, iPad, iPod, iTunes зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ амжилтаа ахиулж яваа “Apple” корпораци автомашины зах зээлд хүч үзэхээр шийдэж iCar төсөл хэрэгжүүлээд байна. Ингэхдээ хэд хэдэн санаа тунаж үлдсэнээс нэгийг нь сонгож үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр болжээ. Тиймээс тун удахгүй хэрэглэгчдийн гар дээр хүрнэ гэдэгт зохино бүтээгчид нь итгэлтэй байна. Сүүлийн үед автомашины зах зээлд өрсөлдөх болсон “Google” корпорацийг буулган авч, АНУ-д орчин үеийн цоо шинэ, загварлаг автомашины зах зээлийг эзэгнэх зорилгоор “Аpple” корпораци томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм. “Титан” хэмээх энэхүү шинэ төслийн цахилгаан автомашин нь iPhone, iPad, iPod-ийн шийдэл шиг цагаан саарал, мөнгөлөг өнгөтэй атлаа яг тийм загварыг автомашинд буулгасан хэлбэр байх аж. Мөн эрчим хүч хэмнэсэн лед гэрэл, дотроо 4D кинотеатраар тоноглогдсон байх гэнэ.





Сэтгэгдэл ( 1 )
1 zurag