Бидний дэлхий сонирхол татсан, нууцлаг, аймшигт араатнаар дүүрэн. Хуурай газрын 70, хуурай биш газрын 7-хон хувийг судлаад байгаа билээ. Гэтэл хуурай биш далай тэнгис дэлхийн гадаргын 70 хувийг бүрхэж байдаг. Тиймээс энэнээс илүү аймшигт араатан гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ямартай ч, далай тэнгисээс гол төлөв гарч ирэх бололтой. Ингээд шинжлэх ухаанд саяхан нээгдэж, аймшгийн киноны гол дүр хараахан болоогүй байгаа аймшигт 10 араатныг танилцуулья. Эрдэмтэн, судлаачид энэ амьтдыг хар даруулдгийг тогтоосон байна.
Чоно загас

Заримдаа хүмүүс надаас “Чи яагаад шумбах дургүй юм бэ” гэж асуухад нь би зүгээр л чоно загасны зургийг илгээдэг. Хэрвээ энэнээс айхгүй бол би өөр ямар амьтны зураг илгээхээ мэдэхгүй байна.
Голиат шувуу идэгч тэмээн аалз

Хааяахан шувуу зооглочихдог энэ аалз маш том биетэй бөгөөд дэлхий дээрх хамгийн том аалз. Маш хортой энэ аалз хороороо олзоо хөдлөх чадваргүй болгосон хойноо тайван гэгч нь тамалж иднэ. Мэдээж хөдлөх чадваргүй болсон ч түүний олз амьд хэвээр байж тэр бүрт тарчлалыг мэдэрдэг гэнэ. Хүнийг шууд үхэлд хүргэж ч чаддаг аалз нэгээс илүү байвал ямар хүн айдаг аж.
Ай-Ай

Мадагаскарын хөхтөн амьтан Ай-Ай нэр шигээ тун ч жигтэй амьтан. Олон хүнээс хамгийн шижгийн царайтай амьтан гэх нэр авсан Ай-Ай үнэндээ царай муутай ч гэм хоргүй амьтан. Гэхдээ л түүний харц нэг л эвгүй, харсан хүн нь хар дарж байсан удаатай аж. Бүр унтахаасаа өмнө энэ амьтныг харахгүй байхыг эцэг эхчүүд хүүхдүүдээ зөвлөсөн удаатай аж.
Гоблин аварга загас

Үлгэр домогт үзээрийн муухай царай, бие хаатай амьтдыг гоблин, орк гэсэн байдаг. Тэгвэл гүн далайн ёроолд амьдардаг нэг төрлийн аварга загасыг судлаачид гоблин хэмээн нэрийджээ. Олон ч хүн энэ амьтныг нэг ч удаа хараагүй гэдгээ хэлж, үнэхээр нэрэндээ тохирсон загас болохыг хүлээн зөвшөөрчээ. Бас л нэг хар даруулж мэдэх араатнаар судлаачид нэрлэж, эцэст нь тэдний энэ таамаг батлагдаж сайн мэдээ сонсгожээ. Учир юу хэмээвээс энэ амьтныг харсан нэгэн хүн хэд хоног унтаж чадахгүй, баахан хөрвөөсөн аж.
Тэнгисийн гахай

Бүр жигшмээр шижгийн амьтан хэмээгдсэн энэ амьтан хэдийгээр танд хор хүргэж чадахгүй ч хар даруулж чадна. Өөрийгөө ямаршуу муухай харагдаж байгааг үл тоон харин ч нэг завааруулж өгдөг тэнгисийн гахайн хажууд энгийн гахай хамаагүй царайлаг бас нүдэнд дулаахан.
Ботфлай

Ботфлай хэмээх нэг төрлийн нисдэг шавьж харахад жирийн нэг зөгий шиг харагдаж байгаа биз. Гэм хоргүй юм шиг энэ амьтан үнэндээ аймшигт өвчин тараагч амьтан, Хүн, амьтан ялгалгүй арьсанд нь өтөө цацдаг энэ амьтны арьсан до орсон өтнүүд ёстой нэг тарчлаах шиг болдог байна. Ботфлайн өтнүүд таны арьсан дор шимэгчлэн амьдарч, өсч үржинэ. Мэдээж таны мах тэдний өсч өндийх сайхан хоол. Арьс, махнаасаа салахаас нааш салдаггүй энэ амьтанд итгэхгүй байгаа бол “google”-дээд нэг үзээрэй гэнэ.
Нүцгэн сохор номин

Нүцгэн гараараа хүрэх хамгийн дургүй амьтан чинь юу вэ. Нүцгэн сохор номинг мэдэхгүй болохоороо өөр амьтан төсөөлж байгаа байх. Одоо мэддэг болсон учраас тэргүүн эгнээнд чинь багтсан уу. Үнэндээ аюултай гэхээсээ илүү шижиг төрмөөр эвгүй төрхтэй энэ амьтан Зүүн Африкаас гол төлөв олддог байна. Зүүдэндээ энэ амьтанд гар хүрвэл шууд л сэрдэг гэнэ шүү.
Гариал

Гариал дэлхий дээрх хамгийн том матар биш ч ихэнх матраас биеэр том хийгээд урт. Олон хурц шүдтэй нарийхан урт ам нь олзоо алдахгүй байх боломж олгодог, нэг ёсондоо амьжиргааны эх үүсвэр болохоос гадна биеэ хамгаалах, өрсөлдөгчөө айлгах хэрэгсэл болдог. Энгийн матраас илүү аймшигтай энэ матрын эрүү хүн болон томоохон амьтныг хэсэгчилж чадахгүй ч хүмүүс эрүүнээс нь байнга л айж явдаг байна.
Од хамартай сохор номин

“Энэ амьтан царайтай юу?” тиймээ, энэ харж байгаа зураг бол түүний царай. Үнэхээр галзуу царайтай энэ амьтны нүүрийг од хэлбэр бүхий хамар нь ийм муухай харагдуулдаг байна. За мэдэхгүй, хамар нь түүнийг од болгож байгаа ч юм билүү. Хэн нэгнийг шархдуулж чадахгүй гэм хоргүй энэ амьтан зүгээр л хүмүүсийг айлгаж чаддаг.
Цус сорогч сарьсан багваахай

Сарьсан багваахайнуудыг зөвхөн шөнөөр нисч, янз бүрийн хөхтөн амьтдын цусаар хооллодог гэж та бодсон уу. Тэгвэл хүн рүү дайрдаг сарьсан багваахай байна. Тиймдээ ч вампир сарьсан багваахай хэмээн нэрлэгдэх болсон энэ амьтан бодит амьдрал дээр оршин байдаггүй гэдэг хүний цусаар хооллож чаддаг вампир амьтан байгааг баталж байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 3 )
Голиат шувуу иддэг тэмээн аалз хамгийн аймаран байлаа
Тэнэг юм харлаа\n
Хуурай биш газар гэдэг нэршил байдаггуй. Хэлний мэдлэгээ ялангуяа монгол хэлний мэдлэгээ сайжруулмаар байна шуу.