400 саяын үнэтэй угсраа автобус дахин осол гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Энэ сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явах болсон Беларусь улсад үйлдвэрлэгдсэн, 120 хүний багтаамжтай, 18,7 метр урт, 400 саяын үнэтэй угсраа автобустай холбоотой дахин нэг осол гарлаа. Ганц 7 хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь ослоо гаргаад буй угсраа автобус энэ удаад суудлын тэрэгний араас мөргөжээ. Тодруулбал,  өнөөдөр өглөө 10-р хороололд суудлын тэрэгний араас орж, зорчигчдыг багагүй сандаргаад авчээ. Хоёр автобус нийлүүлснээс урт энэ автобусыг манайд жолоодож байгаагүй туршлагагүй жолооч нар энгийн автобус барьдаг шиг хурдалдгаараа хурдалснаас инерц ихтэй угсраа автобус ийнхүү зогсч чадалгүй суудлын тэрэгний араас оржээ. Юутай ч, чанар муутай зам, жолооч нарын тэвчээргүй байдлаас үүдэн энэ мэт нэг бүр нь 399,500,000 төгрөгний үнэтэй 20 угсраа автобус маань хэзээ мөдгүй эвдэрч сүйдэх нь байна шүү. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол зочин(150.129.142.128) 2015 оны 08 сарын 23

Жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх, богино зайд маневр сайтай Микро автобусаар явж сурсан танхай, авто замын дүрэм байнга зөрчдөг жолооч нараа эдгээр урт автобусанд тавихгүй байх хэрэгтэй байна. Урт автобусанд төв замаа өгснөөс өнөөдөр гэхэд төвийн чиглэлд 10 автобус нэг буудалд гэхдээ тэдгээрийн 6-7 нь зөвхөн Шархад, Офицеруудын ордон чиглэл гэсэн автобус явж, үлдсэн 3 автобус нь бусад чиглэл байлаа. Энэ нь хуваарилалт тань тун оновчгүй байгаа юм биш үү ?

0  |  0
hshdjf(121.129.99.207) 2015 оны 08 сарын 20

400 gej u? arai l shaachjee

0  |  0
зочин(103.229.121.123) 2015 оны 08 сарын 20

399.500.000 үнэ нь арай биш байхаа.

0  |  0
Иргэн(103.9.91.146) 2015 оны 08 сарын 20

Жолооч нараа чадавхжуулмаар юм.

0  |  0
Иргэн(103.9.91.146) 2015 оны 08 сарын 20

Үнэндээ автобус биш хүн л осол гаргаад байгаа юм шүү дээ. Жолооч нараа чадавхжуулмаар юм.

0  |  0
хотын тргэн(43.242.243.215) 2015 оны 08 сарын 20

энэ удахгүй ээ манай зам дээр оросын техник манай замын аяыг даадгүй гэдийг бид аль 20 жилийн өмнөөс мэднэ дэ

0  |  0
Top