Гэмт хэргийн тойм: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Барс”ын Ч.Амарбаатар нарын хүүхдүүд бусдыг зодож, дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн  гэмт хэргийн мэдээ мэдээллийн тоймыг  танд хүргэж байна.  Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.

Гэмт хэргийн тойм:“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Барс”ын Ч.Амарбаатар нарын хүүхдүүд бусдыг зодож, дээрэмджээ

...“Central tower”-ийн 17 давхар дахь Sky longe баараар үйлчлүүлж явсан хүмүүст эр бяр, эрх мэдлээ гайхуулж танхайрсан тэд бусдыг бүлэглэн зодоод зогсохгүй нүүрэн тус газарт нь хутгалж...

Б.Хурц эх орондоо ирвэл талийгаач Д.Энхбатыг хөнөөсөн хэргийн захиалагчид тодорно 

...Германчууд Б.Хурцыг өөрийн нутгаар дамжуулан Д.Энхбатыг хулгайлсан, хүүхдүүд нь олон улсын шүүхэд хандсан гээд хүндрүүлэх олон баримт...

Дахиад баривчлагдсан “Анод”-ын гурваас илүү том луйварчид байж л байна 

... “Монгол газар”-ын Мянганбаяр мэтийн том зээлдэгч нар “шавар” болсон гэдэг юм билээ. Мөн одоо ч УИХ-д сууж байгаа Дамба-Очир гишүүн анхнаасаа тус банканд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байхдаа 4,2 тэрбум төгрөг зээлээр аваад...

Ч.Сангарагчаа ажлаа хийж, цалингаа тавиад Ганцхудагт тун завгүй байна 

...ял эдлэгч маань хүмүүсээс тусгаарлагдсан ч гэсэн авлигатай тэмцэх, авч идэх зэрэг бүхий л ажлаа “аавынх”-аас хийгээд сууж... 

Дарханд золбин ноход хүн барьжээ

...Дархан-Уул аймгийн Майхан толгой хэмээх газар золбин ноход иргэн Ю.Жаргалыг барьж... саяхан нийслэлд ирж шинжилгээ өгөхөд хохирогчийн сэтгэц хэвийн бус...

” Лемонс” болон ”Э-Лайн” хамтлагийн залуус ял авчээ  

..."Э-Лайн" болон "Лемонс" хамтлагийн гишүүдэд  холбогдсон энэ хэргийг өнгөрсөн намар цагдаагийн ажилтнууд илрүүлэн...

Өмгөөлөгч ажлаа хийснийхээ төлөө зодуулжээ 

...өмгөөлөгчөөр оролцсон Т-г шүүх хуралд оролцогч С “Гэмт хэрэгтэнг өмгөөлж өмгөөлөгчөөр...

Монгол улсад ”мөнгө угаах”-ийг хориглоно

...Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал...

Луйврын сонгууль болдгоороо болно, харин МАН хууль засчих вий! 

...2008 оны сонгуулийг луйвар болгоход түүнд үнэндээ их амархан байлаа. УИХ-ын тамгын газрынхан сонгуулийн хуулийг шинэчлэн баталмагц нийтэд хэвлэн түгээхдээ засвар хийсэн байв. Тэгэхдээ...

Осол гаргаад буцаж явахдаа гурван хүн дайрч хөнөөжээ  

...гэр бүлийн гурван хүнийг гарцан дээр дайрсанаас хоёр нь газар дээрээ амиа алджээ. Автобусны жолооч урьд нь хүний аминд хүрч тэнсэнгийн ял авсан төдийгүй осол гаргах үедээ бас нэг осол ...

Зоос банкны хохирогчид Үндсэн хуулийн цэцэд хандлаа 

...Зоос банкны хувьцаа эзэмшигчид хоёр үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд банк байгуулах 348 дугаар тогтоолыг болон...

Ч.Сангарагчаагийн давж заалдах шатны шүүх хурал удахгүй болно 

...Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн давж заалдах шатны...

Ерөнхийлөгчийг гэрчээр дуудахгүй 

...Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь олон хүнийг гэрч болгох эхлэлийг тавьсан. Түүнийг байцаалт өгсний дараа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас долдугаар сарын 1-нд юу болсон...

Хүн алсан цагдаагийн хэрэг прокурорт шилжлээ 

...Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан С-ыг мөргөж амь насыг нь хохироожээ. Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн байцаагч, дэслэгч Г-д...

Чөлөөт хэвлэлийн дайсан, олигархи Л.Гансүхийг улс төрөөс арчъя! 

... Цаг өөр болж, Гансүх олигархи болж. Сэтгүүлчдийг нэг нэгээр нь барьж, шорон “амладаг” болж. Нэг гэр бүлийн хоёрыг бичсэн зүйлийнх нь төлөө нялх үрийнх нь сүү үнэртсэн манцуйтай хамт шоронд илгээх юм гэнэ...

3 сая еврогийн нэхэмжлэл Н.Энхбаярын хоолой дээр тээглэсэн яс боллоо 

...хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол болон эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна...

УИХ-ын гишүүн Н.Энхболд гахай агнаж яваад түймэр тавьж 33 тэрбумын хохирол учруулжээ 

...Төв аймгийн Батсүмбэрт очиж сумынх нь засаг дарга Д.Ганбаярыг дагуулан буу шийдмээ агсаж аваад ууланд гарсан байна. Гахайгаа ч нудраа л биз. Харин ан гөрөөний халуунд хадуурч, уусан архиндаа халамцаж яваад...

Монголын гутамшиг: Дутуу төрсөн хүүгээ төрөхөд хаяад зугатжээ 

...Дөнгөж төрсөн үрийнхээ дууг сонссон ямар ч эх өөрийн эрхгүй уярдаг, тэр ч байтугай араатан хүртэл хүний нялх үрийг хөхөөрөө тэжээсэн олон тохиолдол бий. Нэгдүгээр амаржих газарт амаржсан Д.Алтантуяа гэдэг эмэгтэй шөнө нь нялх үрээ орхиод...

Хар тамхины хэргээр Хятадад ял эдэлж байгаа эгч дүүсийг татах хүсэлт гаргажээ

...20 жилийн хорих ял сонссон эгч, дүүс Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг эх оронд нь шилжүүлэн авах тухай хүсэлтийг саяхан тус улсын эрх бүхий албаныханд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж...

Zindaa.mn  Эрэн сурвалжлах мэдээллийн алба

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top