Ц.Оюунгэрэл: Бид намаасаа гараагүй. Хэн нэгний тандалт...

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

АН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинээр нам байгуулах гэж байгаа тухай мэдээлэл хэвлэл  мэдээллийн хэрэгслээр цацагдах болов. Тодруулбал, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал тэргүүтэй нөхдүүд намаасаа гарч, шинэ нам байгуулахаар нууц уулзалт хуралдаан хийж буй талаар албан бус эх сурвалжууд өгүүлж буй.

Энэ талаар Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

- Та болон танай намын нэр бүхий гишүүд шинэ нам байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Хэр бодит мэдээлэл вэ?

-Энэ бол үндэслэлгүй, худал мэдээлэл. Ташаа мэдээлэл дунд миний нэр явж байна лээ. Гайхаад л байна.

-Танай намд энэ асуудал ер нь яригдсан уу?

-Үгүй. Ийм зүйл ердөө байхгүй.

-Дээрх мэдээлэл  яагаад гарсан гэж та бодож байна вэ?

- Хэлж мэдэхгүй байна. Бусдын тандалт байж болох юм. Хаа хамаагүй тандалт дунд миний нэр явж байгаад гайхаж л байлаа. Уг нь ямар ч хамааралгүй шүү дээ.

-Намаасаа гарч өөр нам байгуулах сонирхол болоод үзэл баримтлал танд байна уу?

-Байхгүй. Дээрх мэдээлэл дунд манай МоАН-ын гишүүдийн нэрсийг оруулсан байсан. АН дотор МоАН-ыг санаачилсан шалтгаан нь Монголын Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор анхнаасаа  байгуулагдсан.  Монголын Ардчилал бол ард түмнийхээ хүсэл зоригоор Монголдоо төрж, бойжиж, бэхжсэн үндэсний үнэт зүйл. Үүнийг зайлшгүй хамгаалах ёстой үнэт өв нь хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэнлэг зарчим гэж МоАН-ыг санаачлагчид бид үздэг.  Өөрөөр хэлбэл Ардчилсан нам маань дээрх үнэт зүйлээсээ хазайх  гээд байвал үүнийг нь сануулдаг тэр хэсэг нь байя гэж үзэн миний бие болон  намын хэсэг нөхөд маань нэгдсэн.   Бид Ардчилсан намыг ардчилсан үнэт зүйлтэй нь байлгахын тулд тэмцэж байна гэж хэлж болно.


-МоАН тусдаа гарч, шинэ нам байгуулах хэмжээнд очихгүй  гэж ойлголоо?

-Тийм ээ. Бидний зорилго бол ойлгомжтой. Нам дотроо намынхаа анхны үнэт зүйлийг мартуулахгүйн тулд чих, нүд нь болъё гэж л нэгдсэн санаачлага. Энэ чиглэлээр яриад эхлэхээр магадгүй биднийг тусдаа гарах гэж байна гэсэн хардлагыг төрүүлсэн байж болох юм.

-Дээр хэлсэн зорилго гэдгээ тодотговол?

-Ардчиллын үнэт зүйлээ хадгалж үлдэх, бэхжүүлэх  явдал юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн АН-ын оршин тогтнолын үнэт зүйл нь юу байв, юуг баримталж ирэв гэдгийг л намынхаа үе үеийн удирдлагуудад сануулах, гишүүддээ таниулан сурталчлах ийм л зорилготой. Нэг үгээр хэлбэл, Ардчилсан намаас ардчилсан удирдагч төрүүлэхийн төлөө л бид явж байна.

-Тухайлбал, энэ хүрээнд МоАН хамгийн сүүлд юу хийв?  Чимээгүй талдаа л байх шиг байна л даа.

-Бид чимээгүй байдаггүй ээ.  Нам дотроо байнга л дуугарч, сануулж байдаг. Энэ бүхнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлаад байх сонирхол  алга. Нам дотроо чихэнд нь хонх уяж байдаг нөхөд гэж биднийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа хүний эрхийн чиглэлээр дуу хоолойгоо хүргэсээр байгаа.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дүү(150.129.142.189) 2017 оны 11 сарын 04

Тийм байлгүй вээ Элбэгдоржоос холхон байсан дээр дээ монголчууд гомдсон шүү

0  |  0
ах(66.181.185.206) 2017 оны 11 сарын 03

Энэ гадаад нөхөртэй хүүхэн зайлвал таарнаа

0  |  0
ЙЫ(182.160.2.244) 2017 оны 11 сарын 03

ЭЛБЭГЭЭ НАМ БАЙГУУЛБАЛ ЭНЭ ХҮҮХЭН ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХГҮЙ.

0  |  0
тангад(59.153.87.15) 2017 оны 11 сарын 03

элбэгдорж улс төрчийн хувьд үхсэн шүү дээ.

0  |  0
сэтгэл(59.153.87.15) 2017 оны 11 сарын 03

оюунгэрэлээ элбэгдоржийг батхүүг дагаж шившиг болов оо.

0  |  0
ma(122.201.22.18) 2017 оны 11 сарын 03

Tanii ardchilagch ebee tegeed ardchilal hunii erhiig hamgaalj chadaa yu

0  |  0
hhh(112.72.8.250) 2017 оны 11 сарын 03

hetsvvya hvnd ingej helvvlj bdag

0  |  0
Сар(103.26.194.77) 2017 оны 11 сарын 03

Дахин нам байгууллага ч олон хошгируулагч нар дэндуу олон болж байгааг ард тумэн яс махандаа хуртэл ойлгодог болжээ

0  |  0
Top