Их Британийн ханхүү, гүнж нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж байгаа билээ. Кембрижийн гүнж Кейт Миддлтон жирэмсний эхний сарууддаа хордлоготой байсан бол одоо бие нь сайжирч, хөнгөн шингэн харагджээ. Тэрбээр албан үүргээ ч биелүүлж, ханхүү, гүнж нарын оролцох ёстой арга хэмжээнүүдэд очих болсон байна.
Уильям, Кейт нар Лондонд “Royal Variety Performance” шоуны хүндэт зочид болжээ. Кембрижийн гүнж шал шүргэсэн урт цэнхэр даашинзтай гарч ирсэн нь алдарт “Frozen” киноны Эльза хатныг санагдуулам байсан аж. Кейт мөн маш сайхан харагдаж, нөхөртэйгөө тун жаргалтай явсан байна. Ирэх хавар төрөх хүүхдийнх нь хүйс одоогоор тодорхойгүй байгаа аж.

О.Саша

Сэтгэгдэл ( 1 )
Сайхан бүсгүй, сайхан хосууд шүү. Гэр бүлд нь, хөөрхөн хүүхдүүдэд нь аз жаргал хүсье