Та бүхний сэтгэл оюуныг цэнгүүлэх “Зиндаа найраг” булангийн энэ удаагийн дугаараар зохиолч, яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгсийн "Хайр гэж ингэхэд юу юм бол?" шүлгийг сонордуулъя.
Хайр гэж ингэхэд юу юм бол?
Шанаагаа тулаад би өдөржин бодлоо
Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв
Энэ юм болов уу?
Хоёул нэгэн үндэснээс ургасан модны
нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж
Энэ юм болов уу?
Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав
Энэ юм болов уу?
“Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв
Энэ юм болов уу?
Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа
нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан
Энэ юм болов уу?
Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ
аварга энэ айлын эр бүхэн
аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө
Энэ юм болов уу?
Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,
хүв хүйтэн царайлна вэ?
Эсвэл энэ юм болов уу?
Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,
Тэгсэн атал бүгд айдастай
Энэ юм болов уу?
Шанаагаа тулаад би өдөржин бодлоо
Шарх шиг зовиуртай юм
хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ
Энэ юм болов уу?
Сэтгэгдэл ( 5 )
Од модын өвчин туссан модон монгол хэлтэй зохиолч, яруу найрагч нэртэй өнгөрсөн үе рүүгээ шүлсээ үсчүүлсэн давхрагын төлөөлөл дөө. Эрхэмбаяр, Шүүдэрцэцэг, Эмүжин гэх шиг. Ойлгож уншихгүй болхоо рсэтгэц муу, мэдлэг хомс гэнэ дагаж далдагнах хэлбэр хөөсөн хоосон өлгүүрийн голууд нь андуурахад хүргээд бна. Шинэ сэргэг соргог юм бичээч.
teneg avgai hutsaj uguh yuma.gerte galzuusin gsn
nice