Австралийн уул уурхайн “аварга загас” Рио Тинто компани Гвиней дэх төмрийн хүдрийн ордыг Chinalco компанитай хамтран эзэмшихээр болжээ. Одоогоос хоёр жилийн өмнө байгуулсан үнийн саналд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Одоогоор хоёр компанийн наймааны албан дүн тодорхой болоогүй байгаа юм.
Гэрээ ёсоор хоёр компани 45.05 хувийг хуваан эзэмших бол Гвинейн Засгийн газар хувьцааны 15 хувийг эзэмшихээр болжээ. Симандугийн орд нь Гвиней улсын Нжерекоре мужид оршдог бөгөөд хоёр тэрбум төмрийн хүдрийн нөөцтэй дэлхийн томоохон төмрийн хүдрийн уурхай билээ. Төслийг 2010 онд Рио Тинто болон Chinalko компаниуд хамтран байгуулж байсан ч өнгөрсөн жилүүдэд хувьцааг хэрхэн хуваах тал дээр тохироонд хүрэлгүй байсаар 2016 онд албан ёсны бус ханш хэлж өдгөө энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Б.Азаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Удахгшй манай ОТ- г бас Хятадад худалдах биз , ,,,,Намууд 2 талаас нь дарамтлаад бхаар ,,,,, Тэгээд ОТ нь Хятадын олон тэрбум хүнийг тэжээнэ ,
UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ TOGTOOJ CHADDAGGUIM TAAJ TOGTOODOG YUM DASHRAMD YAG ONOHIIG ONOL GENE