-Өглөөнөөс хойш олон хүн над руу залгаж, Ардын уран зохиолч П.Бадарч нас нөхөцсөн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Мэдсэн зүйл байна уу? гэхэд "Арай ч дээ, үгүй байлгүй" гэж сандран ар гэргийнхэнтэй холбогдоход "Аав минь эрүүл, саруул байгаа. Хаанаас хэн ийм хачин хар мэдээ тараадаг байна аа. Миний сэтгэл бүр зовоод яахаа мэдэхгүй байна" гэж хайртай охин Бүжин хэллээ. Ард түмний хайртай яруу найрагчийн төлөө санаа зовох хэрэггүй, амар тайван ажин түжин шинэ оныхоо баярт бэлтгээд чөлөөтэй сайхан амрахыг хүсье. Сүүлийн үед сэтгэлээр гундуу яваа миний сэтгэл ч амарлаа. Зохиолчоо, уран зохиолыг хайрладаг Та бүхэн сэтгэлээ амраа. Ерөөсөө энэ мэт янз бүрийн эргэлзээтэй мэдээллийг лавлаж, шалгаж, баталгаажуулахыг МЗЭ-ийн удирдлагын өмнөөс чин сэтгэлээсээ хүсье. Сайхан он жилүүд өмнөөс угтан ирж байна.
Монголын зохиолчдын эвлэл. До.ЦЭНДЖАВ
2О18. 12. 29-ний 13 цаг 2О мин
Сэтгэгдэл ( 2 )
Зохиолч маань урт насалгээ
Ashgui de urt naslaarai yaruu nairagch ah mini monkhorno