Монгол Улсын засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.
Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцлоо.
Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн, урлагийн нийт 27 байгууллагын шилдэг 40 уран бүтээлч нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорчээ.
Тайз, дэлгэцийн шилдэг зураач
Шилдэг хөгжимчин
Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин
Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч
Шилдэг дуучин
Шилдэг бүжигчин
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан
Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )