Энэ дэлхийн түм буман эмэгтэйчүүдээс хэчнээн нь хэдэн сая долларын үнэт эдлэлээр өөрийгөө гоёдог бол? Мэдээж Холливуудын супер одод, дээд зэрэглэлийн тансаг авхай нар, өв залгамжлагчид, хааны угсааныхан гээд олон бүсгүйчүүд бий. Тэд зөвхөн нэгэн үдэшт зориулж өөртөө цор ганц үнэт эдлэлийг бүтээлгэх нь бий. Мөн хайртай бүсгүйдээ зориулж эрчүүд ч үнэт эдлэлд нэлээд мөнгөө зарцуулдаг билээ. Харин дэлхийн одод яг адилхан үнэт эдлэл зүүгээд улаан хивсэн дээгүүр алхаж байна гээд төсөөлөөд үз дээ. Тийм ээ, таны бодож байгаа яг мөн. Бид хамгийн түрүүнд, хэнд нь илүү сайхан зохиж байна вэ гэдгийг харах нь дамжиггүй. Ингээд ижилхэн үнэт эдлэлээр гоёсон бүсгүйчүүдээс өөрт таалагдсанаа сонгоцгооё.
Elegent VS Cool:
Кристина Базан, Тина Кунаки нар “Чопард” брэндийн үнэт эдлэлийн цуглуулгаас 80 каратын лийр хэлбэртэй хүзүүний зүүлт сонгоцгоожээ. Сонирхуулахад, Тина Кунаки бол Францын нэрт жүжигчин Венсан Касселийн залуухан гэргий билээ.
YOUNG VS OLD:
Каннын улаан хивсний ёслол дээр Памела, Тина, Хэйли нар GRISOGONO-ийн Anelli алмазан ээмгээр гоёжээ. Гурван өөр төрх, гэхдээ тэднийг үнэхээр төгс харагдуулахгүй байна гэж үү.
PERFECT:
Модел Уинни Хэрлоу, Английн жүжигчин Арая Харгейт нар Каннын наадамд “Чопард” брэндийн үнэт эдлэлийн цуглуулгаас 52 каратын маргад хэлбэртэй хүзүүний зүүлтээр гоолиг хүзүүгээ чимжээ.
GRISOGONO:
Бадмаарган ээмэг. Мария Боргес, Жэнайя Ноа Мэй нарын сонголт танд таалагдаж байна уу? Миний бодлоор тэд үнэт эдлэлээсээ ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна.
EXPENSIVE:
Үнэт эдлэлийн Чопард брэндийн нэлээд үнэтэй бадмаарган хатгадаг ээмгээр Испанийн жүжигчин Паз Вега, Бразилийн загвар өмсөгч Изабел Гоуларт нар гоёсон байна.
CHOPARD:
Тэд хоорондоо насны зөрүү ихтэй боловч Чопард брэндийн шаргал өнгийн алмазан ээмгээр гоёцгоожээ. Францын жүжигчин Изабелл Хупперт, Бразилийн загвар Изабел Гоуларт нарын сонголт танд ямар санагдаж байна.
BULGARI:
Хамгийн сайхан хувцаладаг одын тоонд багтдаг загвар өмсөгч Наташа Поли, Жасмин Сандерс нарын сонголт давхцаж байна. 1988 оны Каннын улаан хивсний ёслолын үеэр чимэглэгдсэн Bulgari брэндийн хүзүүний зүүлт. Танд хэнд нь саналаа өгөх вэ?
GRISOGONO:
Тус брэндийн “Gocce” алмазан ээмэг бүсгүйчүүдийн дунд үнэхээр алдартай. Энэхүү үнэт эдлэлийг Канн төдийгүй бусад дээд зэрэглэлийн улаан хивсний ёслолд гурваас дээш удаа зүүж ирсэн байдаг. Харин бид Рита Ора, Мариа Боргес, Жиоржиа Фауллер нарыг онцолж байна.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )