Рио Тинто компани “Грасберг” уурхайн 40 хувийг Индонезийн талд худалдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Индонезийн Засгийн газар, Рио Тинто компанийн хооронд олон жил маргаан дагуулсан “Грасберг”-ийн зэсийн уурхайн хувьцааны 40 хувийг 3.5 тэрбум ам.доллароор Индонезийн төрийн өмчит “PT Inalum” компанид худалдсан байна.

Ингэснээр 2021 он хүртэл нийт борлуулалтын 40 хувийг хөрөнгө оруулагчтай хуваах бол 2021 оноос хойш борлуулалтын орлогын 40 хувь бүхэлдээ Индонезид улсад үлдэх аж. Зэсийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орох энэ том уурхайн дийлэнхийг Freeport-Mcmoran компани эзэмшдэг бол 48.74 хувийг Freeport  компанийн Индонези дахь салбар эзэмшдэг байсан юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, томоохон бослого хөдөлгөөн дэгдсээр ирсэн юм. Индонезийн Папуа мужид орших “Грасберг” уурхай нь Пунчак Ява оргилын бэлд оршдог зэс, алт, мөнгөний арвин нөөцтэй бүлэг орд билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top